УИХ-ын намрын чуулганыг маргааш хаана

 

УИХ-ын намрын чуулганыг  маргааш хаах товтой байна. Үүнээс өмнө Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа бүрэлдэхүүнийг оруулж ирж  батлуулах юм. Үүнээс өмнө эрх баригч намын Удирдах зөвлөлд тэрбээр сайд нарынхаа нэрсийг оруулж танилцуулна. Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг  уг асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргах юм. Ингэснээр Ерөнхий сайд  өөрийн Засгийн газрынхаа сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр УИХ-д танилцуулна. Ийнхүү Засгийн газрыг огцруулах, томилох процесс өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд  оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу өрнөж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу намрын чуулганыг хаах хугацаа хэдийнэ болсон ажээ. Тодруулбал, дээрх хуулийн дагуу нэг чуулганы хуралдах хугацаа  ажлын 75-аас дээшгүй хоног байх учиртай. Тэгвэл намрын чуулган аль хэдийнэ дээрхээс илүү тоогоор хуралдчихаад байгаа юм байна.  Түүнчлэн  УИХ-ын  тухай хуульд чуулганы эхлэх болон завсарлах хугацааг нарийвчлан заасан байдаг.  Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан байдаг. Ингэхдээ тус чуулганаар нийт 112 хуулийн төслийг хэлэлцэхээр дараалал баталж байв. Түүнчлэн тухайн үед   “Ковид-19″ цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн хоёр дахь заалтад тусгасан юм. Үүний хүрээнд намрын чуулганы хугацаанд коронавирус цар тахалтай холбоотой цөөнгүй хууль, тогтоолын төслийн хэлэлцсэн билээ.  Ийнхүү намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлаа хэлэлцсэн учраас өнөөдөр хаалтаа хийхээр болжээ.  

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.