Халдварыг орон нутагт гаргахгүй байхыг онцгой анхааруулав

 

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоогоод байгаа хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг шийдэх гэж байгаа билээ.
Өнөөдөр болох Засгийн газрын хуралдааныг угтаж Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын удирдлагуудтай цахим хурал хийсэн байна.
Хурлаар:
-Эрүүл мэндийн байгууллагуудад гарч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарч буй "Ковид 19" халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл;
-Халдвар голомтлон гарсан Эрүүл мэндийн байгууллагуудын халдварыг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;
-"КОВИД-19" халдварын хариу арга хэмжээний, тандалтын шинэчилсэн журам, тушаалын талаарх танилцуулга;
-Гамшгаас хамгаалах хуулийн 11.3.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай мэдээлэл хийж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай санал солилцож, холбогдох үүрэг чиглэлүүдийг өгчээ.
 
Цахим хурлаас
  1. Эрүүл мэндийн байгууллагууд саналаа албан бичгээр ирүүлэх;
  2. Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, албан даалгавар, журмыг сайтар уншиж, танилцаж, дасгал сургуулилт хийх;
  3. Эрүүл мэндийн яамнаас саналыг нэгтгэн нийтээр дагаж мөрдөх түр журамд өөрчлөлт оруулах саналг УОК-д хүргүүлэх;
  4. Халдварыг хөдөө орон нутагт гаргахгүй байх тахлаар бүх хүчээ дайчлан, холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах;
  5. НМХГ-ын албан шаардлагыг хэрэгжүүлж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхасуудлыг яаралтай шийдвэрлэх;
  6. Шинжилгээгүй очсон, хүнс тээврийн жолооч нарт тухайн аймгийн Онцгой комисс хяналт тавих, ачаа бараа буулгахдаа цөөхөн хүнтэй байх, орон нутагт аль болох удаахгүй байх зохицуулалт хийх;
  7. Лаборатори байгуулж,PCR шинжилгэ хийх аппаратыг 01 дүгээр сарын 10-15-ны хооронд суурилуулах дүүргийн ЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлэг өрөө тасалгаагаа бэлтгэж бэлэн болгох, эмч мэргэжилтнээ сургах;
  8. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд хавдрын үеийн химийн эмчилгээг хийх ажлаа эрчимжүүлэх;
  9. Эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн цэвэрлэх байгууламж, хог хаягдлын менежментэд хөндлөнгийн үнэлгээг хийлгэж, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, тайланг Эрүүл мэндийн яаманд ирүүлэх шийдвэрүүдийг гаргав.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.