Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач

Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой тун ноцтой мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл дэлгэв.

 Энэхүү нийтлэлээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд “Женко Холдинг Пи-Ти-И” компани байгуулсан. Сингапур улсад бүртгэлтэй уг компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн “манаач” Сингапурын хятад Билли Лим нь хүү Деннис Лимээрээ дамжуулан эзэмшдэг болж таарав. Анх энэ компанийг Х.Баттулга сая ам.долларын хөрөнгөтэйгээр байгуулж, УИХ-ын гишүүн байхдаа захирлаар ажиллаж байсан аж.


Дараа нь охин Б.Намууныхаа нэр дээр шилжүүлсэн байх аж. Тэр ч бүү хэл Х.Баттулга Сингапурын Сентоза арал дээр хэдэн арван сая ам.долларын үнэтэй вилла, төрсөн дүү Х.Баттуулынх нь эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр 2.299 тэрбум төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн талбайтай, гурван давхар тансаг амины орон сууцыг АНУ-ын Вашингтон хотын Даллис нисэх онгоцны буудлаас холгүй газар худалдан авсан. Мөн “Түмэн хишигтэн” компаниараа АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотод бас л хэдэн гар дамжуулж үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс бас гарч ирэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг төрөөсөө баян, хуулиасаа дээгүүр эрх мэдэлтэн бий болсныг дээрх баримтууд гэрчилж буй. Үүнээс үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хөрөнгө мөнгийг хэрхэн цуглуулснаа тайлбарлах ёстой.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон. Гэвч Х.Баттулга өөрийнхөө нуусан хөрөнгийг далдалж, өнгөрсөн дөрвөн жил “Офшшор бүст байгаа хөрөнгийг оруулж ирнэ гэж худлаа “шоудсан” болж таарлаа. Тэрбээр оффорт нуусан хөрөнгөө ил гарахаас айж бүхэл бүтэн дөрвөн жил ард түмнийхээ толгойг худал амлалт, хөөсөрсөн мэдээллээр угаажээ.

Баримт сөхөж үзье.

  1. Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүтээ “Би оффшорчидтой тэмцэж, хариуцлага тооцно” гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Түүгээр ч үл барам сонгуулийн оргил үе болох VI сард үүнийгээ улам бататгаж оффшорчдын эсрэг тэмцэхээр байгуулагдсан “Ард түмний онц зөвлөл”/АТОЗ/-той оффшорт нуугдсан 17 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно” гэж гэрээнд гарын үсэг зурав.
  2.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна гэх сүржин үгтэй уриалга гаргав.
  3. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ “АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлт гаргав.
  4. УИХ-ын чуулганы нээлт бүр дээр “Оффшор бүсээс мөнгө татаж ирнэ” хэмээн үг хэлэв.
  5. Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой хийсэн тэмцэл амжилтад хүрч 2021 оны сонгуулиас өмнө хэд хэдэн оффшор мөнгө орж ирэхээр болжээ гэдэг мэдээллийг байнга цацаж эхлэв.

Гэвч оффшорчдын хөрөнгө байгаа газраа, тэр бүү хэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн өөрийнх нь хөрөнгө бүр баталгаатай газар байршиж, улам бүр өссөөр л байна. Шударга ёс ярьж, хууль дээдлэхийг уриалдаг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс одоо хүсэх ганц л зүйл үлдэв. Covid19 цар тахалд нэрвэгдсэн улс орон чинь хүнд байна. Эдийн засаг чинь элгээрээ мөлхөж, ядарсан ард түмний чинь амьдрал уруудаж доройтоод байна. Та бусад баячуудын хөрөнгийг оффшор бүсээс татаж авчирч чадсангүй. Одоо өөрийнхөө оффшор дансанд байгаа мөнгийг авч ирж, хүнд цаг үед улс орондоо гавьяа байгуулахыг уриалж, бас шаардаж байна. Монгол ялна гэж та уриалсан. Одоо ялсан Монгол ямар хүн байдгийг ард түмэн чинь харахыг хүсч байна.

Эх сурвалж: undesten.mn



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Cайжруулсан зууханд хагас коксон түлшээр галлагаа хийх заавар  Г.Баясгалан энгийн уламжлалт зууханд хагас коксон түлшээр галлагаагаа хэрхэн хийдэг талаар хуваалцлаа  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.22  Зөвлөгөө: Угаарын хий мэдрэгч дуугарах нь танайд угаар ялгарч байгааг илтгэнэ  Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.21  Зөвлөгөө: Энгийн зуухны галлагаа  Агаарын чанарын мэдээ: 2025.10.20  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ  Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.