“БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА

Коронавирус /Covid-19-/ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооноос салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь  шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдааныг цахим хэлбэрээр хуралдуулж ажилласаар байна. Тодруулбал, холбогдох журамд заасан хуваарийн дагуу Хорооны ээлжит хуралдаан энэ жил нийт 24 удаа хуралдахаас өнөөдрийн байдлаар 23 удаад хуралдаад байна. Өнөөдрийн хуралдаанаар  нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан явдал юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.14-т зааснаар биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон. Энэ дагуу дээрх журмыг хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Тодруулбал, мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт бий болж, олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна. Журмаар үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөллийг багтаасан “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ /МҮЦАЭХ/ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор МҮЦАЭХ-ноос биржийн бус зах зээлийн нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудыг боловсруулахаас гадна арилжааны цахим программ хангамжийн бэлэн байдлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн хангаж, биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой. Мөн нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдэнэ. Биржийн бус зах зээлд оролцогч хөрөнгө оруулагч нарт тодорхой шаардлага, шалгуур тавьснаар зах зээлийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байхгүй мөн эрсдэл даах чадвар сул, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм.

Түүнчлэн хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК хоёр” ХХК-д түрээсийн орлогоор буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олголоо. Ингэснээр  цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт хамруулах нөхцөл бүрдэх юм. Мөн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэх асуудлыг хуралдаанаар шийдвэрлэлээ. Дээрх хувьцааг бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргах замаар Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдлээ. Ингэснээр гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд дотоодын биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгийн зах зээлд татах ач холбогдолтой үйл явдал боллоо. 

Хуралдаанаар мөн “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмын хүрээнд ангиллын нэршлийг олон улсын стандартад нийцүүлж, хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэн, хуулийн этгээдийн хувьд 30 хүртэл хоногт багтаан эргэн төлөлт хийгдсэн нөхцөлд хэвийн ангилалд бүртгэх, ангилал буурсан активын ангиллыг дээшлүүлэх зэрэг зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, чанаргүй активт бүртгэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн чухал зохицуулалтыг бий болголоо. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр санхүүгийн салбарт гарсан томоохон өөрчлөлт, эрсдэлийн ерөнхий түвшинд суурилан эрсдэлийн сангийн хувь хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод шаардлагаас багагүй хувь хэмжээгээр өөрчлөн тогтоох боломжтой боллоо.

Мөн хуралдаанаар 18 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэг хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж. зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт долоон иргэн, нэг аж ахуйн нэгжид олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Харин нэг компанийн хөрөнгийн багцийн бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.