Б.Мөнхзул: Анх лангуу түрээсэлж, гурилан бүтээгдэхүүнээ таксигаар зөөхөөр ашиггүй болох гээд байсан учраас автобусаар явдаг байлаа

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардуулах үеэр "Жүр-Үр" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхзул аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн юм. Түүний амжилтын талаар цөөн хором ярицлаа.

-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Таны бизнесийн гараа болоод өнөөгийн “Жүр-Үр” ХХК-ийг байгуулсан түүхээсээ хуваалцаач?

-Манай компани 1993 онд “Жүр-Үр” хувиараа эрхлэх аж ахуй гэж байгуулагдаж байсан. Анх би лангуун түрээсэлж ажилладаг байлаа. Анх амьдрахын тулд орлого олох, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлөх гэх мэт наад захын хэрэгцээгээ шийдэхийн тулд хүнсний худалдааг эхлүүлж байсан. Ингээд бид 1998 онд гэр бүлээрээ ярилцаад бүгдээрээ хамтдаа бялуу үйлдвэрлэж эхэлье гэж шийдсэн байдаг. Ингээд өнөөгийн амжилт, монголчуудад танигдсан үндэсний бренд болох “Жүр-Үр” ХХК байгуулагдсанаас хойш 22 жил өнгөрчээ.

Бид анхнаасаа аав ээж, миний хань, дүү нар маань бүгд хамтраад үндэсний брэнд болох “Жүр-Үр” ХХК-ийг босгосон гэдэгтээ баяртай байдаг. Тиймээс энэ амжилт бол “БИ БИШ БИД НАР” гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Эргээд бодоход, 1998 онд бүх зүйл хямд атлаа орлого муутай, хангамж бага үе байсан. Хүмүүс тэр үед юм худалдан авахдаа хямд үнэ харж худалдан авалт хийдэг байлаа. Харин бид бялуу бол баярын тансаг сайхан хэрэглээ учраас бид хямд биш харин чанартай, хүн бүрт таалагддаг байлгахын төлөө хөдөлмөрлөж  зүтгэсэн. Хямд байлгахын төлөө гэхээсээ илүү чанарыг эрхэмлэж ирсэн нь өнөөдрийг хүртэл үндэсний брэндийг хөгжүүлэх чухал хөшүүрэг болсон доо. 22 жилийн хугацаанд юу эсэхийг туулахав дээ. Биднийг ойлгохгүй олон бэрхшээлийг туулсан. 2000 оны эхээр үндэсний үйлдвэрлэл дөнгөж бойжиж байсан үе учир иргэд дотоодын бүтээгдэхүүнээс илүү гадаадын бүтээгдэхүүнийг гайхамшигтай гэж үздэг хандлага их байсан. Бейкери гэхээр бүр ч ойлгохгүй, нэг ширхэг бүтээгдэхүүний үнийг нэг килограммын үнэ юм уу гэж ойлгодог цаг үе ч байсан.

Ер нь бол шинэ үеийн бейкерийн түүхийг бид бүтээлцсэндээ баяртай байдаг. Энэ хугацаанд эдийн засгийн хямрал боллоо, төр засгийн шийдвэрүүд их өөрчлөгддөг, ард түмний хэрэглээнд бейкерийн соёл орж ирэх гэх мэтчилэн олон бэрхшээлүүд байсан ч бид тууштай байсан. Ямар ч бэрхшээл гарсан түүнийг давахын тулд хамт олноороо, гэр бүлээрээ нэг санаагаар, нэг зорилгоор зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна. Бид өнөөдрийн компаниа босгох гэж үр хүүхдээ хүртэл хойш нь тавиад хамтдаа зүтгэсэн хөдөлмөр, хөлс шингэсэн гэж боддог. Залуу нас, бүхий л амьдралаа энэхүү бизнесээ зориулсандаа ч баяртай байдаг. Зарим үед жирэмсний амралтаа ч авч амжихгүй ажлаа хийж байгаад шөнө нь төрсөн тохиолдол ч байдаг. Ер нь цаг завгүй ажилласан даа. Одоо “Жүр-Үр”-үүд 1000-уулаа болсон. Тэдний ар бүл гэхээр 4000 мянгуулаа болсон бөгөөд тэдний гэр бүлийн амьдралд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Анх бол бид энэхүү бизнесээ эхлүүлэхдээ амьдралынхаа наад захын асуудлыг шийдэхийн тулд эхлүүлж байсан бол одоо салбарын хөгжилд хэрхэн хувь нэмрээ хэрхэн оруулах вэ, ажилтан ажиллагсдынхаа амьдралын баталгааг хэрхэн хангах вэ, ажлын байрыг нь хэрхэн хадгалах вэ, яаж сэтгэл хангалуун байлгах вэ гэдэг салбарын төлөө болж, агуулга бол үргэлж баяжиж хөгжиж явдаг юм байнаа гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа.

-Та анх бизнесийн гараагаа лангуу түрээсэлж эхлүүлсэн гэлээ…

-Тухайн үед орлого багатай, ээж аваасаа бага зэрэг мөнгө авч лангуу ажиллуулж эхэлсэн. ОХУ-д сургууль төгсөөд ирсэн, хүүхдээ гэртээ хардаг байлаа. Гэртээ суухаар орлого олох шаардлага амьдралд тулгарсан. Ингээд 64 дүгээр дэлгүүрт лангуу түрээсэлж, ээжтэйгээ хамтран ажиллаж, ээж маань худалдагч хийдэг байв. Би лангууныхаа барааг нь зөөдөг. Би тэр үед “Өгөөж”-өөс гурилан бүтээгдэхүүн хоёр цүнхэнд хийгээд лангуун дээрээ авчирч зардаг. Хүнд цүнхтэй гурилан бүтээгдэхүүнээ таксинд суугаад авчрая гэхээр ашиг нь байхгүй болох гээд байдаг болохоор автобусанд суугаад авчирдаг байсан. Би залуу хүн байсан учраас таньдаг хүн таарчих вий дээ гэж их ичдэг байсан./инээв/ Гэхдээ тэр бүхэн надад өнөөдрийн боломжийг, хийж бүтээхийн төлөө замд таарах жижиг асуудлыг тоохгүй байх ёстойг ойлгуулсан даа.

Одоо бол бизнесээ хөгжүүлэх арга барил цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа бол Монголын Үндэсний компаниудтай хавсарга болж хамтран ажиллаж, тэдний хэрэгтэй бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч байдлаар хоёр дахь сувгийг нээж ажиллах хэрэгтэй. Хүн ер нь чин сэтгэлээсээ дуртай зүйлээ хийвэл амжилтад хүрэх юм байна. Манай бүтээгдэхүүний технологийг манай бэр н.Сарангэрэл маань гаргадаг. Бид хамтдаа хүн бүхний баяртай, баясалтай үедээ хэрэглэгддэг тансаг сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас бид хийж байгаа хөдөлмөртөө сэтгэл хангалуун байдаг. Хичээснээр хүн амжилтад хүрдэг, гэхдээ хурдан үр дүнг харна гэдэг боломжгүй, цаг хугацаа шаарддаг гэдгийг онцолмоор байна.

-Өнөөдрийн нийгмийн амьдралыг та хэрхэн хардаг вэ?

-Манай төсвийн орлого 1 их наяд хүрэхгүй байсан цаг үе бий. Харин  одоо төсвийн орлого 10-11 их наядын орлоготой болж 10 дахин өссөн байна. Гэтэл бидний амьдрал 10 дахин өссөн үү. Үгүй. Монголын ард түмэн бид нэг хэсэг бүлэглэлийн эрх ашигт бид нар тэдэнд өртэй юм шиг амьдраад байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Бид барилга байшин бариад, уул уурхайг ухаад 30 жил боллоо. Бид яг одооноос л хөгжлийн өөр арга зам, үе шатыг хайхгүй бол  цаашдаа мянга онол яриад ард түмний амьдрал сайжрахгүй. Бидний хөгжлийн гарц бол хүн рүү чиглэсэн бодлого нийгэмд үгүйлэгдэж байна гэж хардаг.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх асуудлыг тусгажээ  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины лоббины мөнгө бол ирээдүй хойч үеийнхнийхээ эрүүл мэнд, амь насыг золиосолж олсон мөнгө  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.