Ерөнхийлөгч Х.Баттулга Японы 99 дэх Ерөнхий сайдад захидал бичжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээжээ.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.