Гашуунсухайтын боомтоор экспортлох нүүрсний хэмжээ өсөв

Дэлхий дахинд дэгдсэн коронавирусны тархалттай холбоотойгоор Гашуунсухайтын боомтоор БНХАУ руу экспортолдог нүүрсний тээвэрлэлт удааширч, энэ оны эхний гурван сарын байдлаар хилээр гарах тээврийн хэрэгслийн тоо өдөрт 100 хүрэхгүй болоод байв.

Тэгвэл сүүлийн гурван сарын турш экспорт тасралтгүй өссөн үзүүлэлттэй болжээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт  нүүрсний тээвэрлэлт өсөж, том оврын 420-640 тээврийн хэрэгсэлд ачсан нүүрсийг  БНХАУ руу экспортолсон байна.

Тээвэрлэлт нэмэгдсэнээр ачиж буулгах талбайд хуримтлагдсан нүүрсний хэмжээ багасаж, уурхайгаас нүүрс ачдаг уртын тээврийн хэмжээ ч нэмэгдэх юм.

Тус боомтоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” ХК болон “Энержи Ресурс” компани нүүрс экспортолж буй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.