Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд өнөөдөр /2020.07.15/ хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирна.

Эхний онгоцоор 261 иргэн ирэх бөгөөд 17.00 цагт, хоёрдахь онгоцоор 167 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд  газардах хуваарьтай байна. 

   Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.