Ардчилсан намынхан намын даргын сунгаан зарлаад байсан ч гишүүдийнхээ хүсэлтээр хойшлуулсан байна.
Энэ талаар АН-ын дэд дарга Ц.Туваан мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "АН-ын даргын сунгааг зарласан Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэж өргөдөл ирсэн. Энэ дагуу Үндсэн дүрмийн хороонд өргөдлийг уламжилсан. Мөн Дотоод сонгуулийн хороо уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд гишүүдээс өргөдөл ирсэнтэй холбоотойгоор АН-ын даргын сунгаа болон даргаагийн их хурлыг зарласан тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон" гэсэн байна.
Сэтгэгдэл бичих хэсэг