Сонгуулийн үеэр коронавирусээс сэргийлэхэд 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг зарцуулна

Засгийн газраас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг төсөвлөлөө.

Уг хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах бөгөөд сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод зарцуулах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.