Сендакын номыгунших 6 шалтгаан

Дэлхий дээрх хүүхдийн номуудыг тоолж үзвэл ямар том тоо гарах бол? Гэтэл Маурис Сендакийн тэртээ жараад жилийн өмнө бүтээсэн номуудыг үе үеийн хүүхдүүд шимтэн үзсээр буйн нууц юу вэ? Чухам юугаараа онцгойрон сая сая хүүхдийн хайрыг татаж, дэлхийн шилдэг номуудын нэг болсны учрыг хайж үзлээ...

1. Хүүхдийн нүдээр хардаг
Томчууд хүүхэд насаа марчихдаг. Сендак харин хүүхэд насны мэдрэмжээ марталгүй хадгалж, ном бүтээлдээ буулгаж чаддаг онцгой зохиолч. Хаан болж дураараа дургихыг хүсдэг ч хайртай ээжээ бас үгүйлэх Макс хүү шиг “зэрлэг дүрсгүй нөхөд” хүүхэд бүрийн дотор нуугдаж буйг Сендак олж харсан юм. Хорвоо ертөнцийг хүүхдийн нүдээр харж, илэрхийлж чадсан түүний номууд ямар ч хүүхдэд танил дотно, ойр санагддаг.

2.Хүүхдийг хүндэлсэн зохиолч
Хүүхэд бол өөрийн гэсэн сэтгэл, оюун, мэдрэмжтэй хувь хүн. Гэвч томчууд бид өөрийн мэдэлгүй өхөөрдөн хөөрхийлж, хийсэн хэлснийг нь инээдэм наадам болгочих гээд байдаг гэмтэй. Сендак харин хүүхдийн асуудалд нухацтай хандаж, тэдний айдас түгшүүр, уур хилэн, хүсэл эрмэлзэл, эсэргүүцлийг номдоо харуулжээ. Түүний номд ямагт шийдэмгий зоримог, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг хүүхдүүд гарна. Бид хүүхдийг өөрсөд шигээ эн тэнцүү үзэж, хорвоог өөрийнхөөрөө танин мэдэх, өөрийн гэсэн бодолтой хувь хүн болж өсөх боломжийг олгож, дэмжих учиртайг энэ номууд сануулдаг.

 3. Зааж сургамжлахгүйгээр ухааралд хөтөлнө
Бид хүүхдэд зааж сургах дуртай. Хүүхэд харин заалгах дургүй. Тэд бүхнийг өөрөө хийж үзэхийг, өөрөө шийдэхийг хүсдэг. “Мангасуудын оронд” номын Макс хүү ч ялгаагүй эрх дураараа баймаар санагдан ээжээсээ зөрүүдэлнэ. Ингээд төсөөллөөрөө аялан, аймшигт мангасуудын орныг захирч, дураараа дургин тун ч сайхан тоглодог.
 
 4. Хүүхдийн бие даах чадварт эерэг нөлөөлнө
“Хүн бүр бага насаа цав цагаан үүлстэй цэлмэг тэнгэрийн доор жаргал дүүрэн өнгөрүүлдэг гэвэл шал худлаа. Хүүхэд нас бол тун хэцүү үе шүү дээ.” гэж Сендак хэлдэг. Хүүхдүүд бодох санах юмгүй тоглон гүйж явдаг гэж бид санадаг ч тэд өөрт таарсан зовлон бэрхшээл үүрч, өдөр бүр даван туулж явааг ер анзаардаггүй. Аливаа бэрхшээлийг даван туулах чинээгээрээ хүүхэд өсөж хөгждөг ажээ. Сендакийн баатрууд ч мөн саад тотгор, асуудалтай тулж, өөрийн хүчээр давдаг. Ийм жишээг номоос үзэх нь хүүхдийн сэтгэлийн хөгжил, бие даах чадварт эерэг нөлөөлдгийг сэтгэл зүйчид хэдийнээ тогтоосон юм.
 
5. Мэдрэмж хөглөх баялаг зургууд
“Таймс” сэтгүүл түүнийг “хүүхдийн номын Пикассо” хэмээн зүгээр ч нэг нэрлэсэнгүй. Хүүхдийн номын ертөнцөд Сендак цоо шинэ дүрслэл, өнгө төрх авчирсан зураач. Хуудас дүүрэн баялаг зургууд нь хүүхдийн урлаг, гоо зүйн мэдрэмжид үнэтэй хувь нэмэр оруулна. Энэ номуудыг үзэх бүрдээ хүүхэд зургуудаас шинийг олж харж, шинээр нээх учир хэд дахин үзээд ч уйддаггүй.
 
6. Хүүхдийн төсөөллийг хөгжүүлнэ
Бага насны хүүхдүүд төсөөлөл, бодит байдал хоёрын дунд чөлөөтэй аялж явдаг улс. Харин бид баримттай, бодитой зүйлд дуртай. Хүүхдээ ч бас өөр шигээ байлгах гэнэ. Хэзээ ингэж байсан юм бэ, ийм юм байдаггүй юм гээд л... Хүүхэд гэтэл том хүн биш биш шүү дээ! Сендакийн номд мангасууд, ид шидийн хачин аялал их гардаг.
 


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг хийж дууслаа  Нийслэлийн төв талбай дээр барьсан байгууламжаа нүүлгэхийг шаарджээ  ХЗДХ-ийн сайд мөрдөн байцаагч, тэртусмаа шүүх бүүр ч биш  Филиппинд хүчтэй газар хөдөлж 26 хүн нас баржээ  Бүх хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ял ногдуулжээ  Польшид Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө ажиллана гэв  Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина  МАН-ынхны зодоонд АН-ынхан оролцож эхэлжээ  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: 2026 онд 5 цахилгаан станц барина  Шархад хотын эхний орон сууцнуудын ажил 99 хувьтай байна  Баянхошуу хотын эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө  Палестиныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь хэт даврагсдад бэлэг болно гэв  Д.Амарбаясгалан: Улс төрийн нам нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого гаргах ёстойг Тони Блэйр анхлан тунхагласан  Х.Нямбаатар: Надад хэн нэгэн даргын хамаарал бүхий компани байх нь огт хамаагүй  Монгол залуучууд “World CleanUP Day”-д нэгдэж Туул, Сэлбэ голуудыг цэвэрлэнэ  УИХ-ын 76 гишүүн хамтран Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ  Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд ялах магадлал өндөр байна  Хятадын барааны гаалийн татварыг нэвтрүүлбэл ШИЙДВЭРТЭЙ хариу барина  УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ор үндэслэлгүй гүтгэсэн болохыг тогтоожээ  Дэлхий: Үе үе уурын онцгой эрсдэлтэй үзэгдлүүдтэй нүүр тулна  Д.АМАРБАЯСГАЛАН: Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна  Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй  Хятад улс дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ыг 5 жилийн дотор гүйцнэ гэв  Монгол Улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг 7 хоногт 7-11 бүртгэгдэж байна  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ  Балба: Үймээний улмаас 22 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаад байна  Улаанбаатар хотод 400 борлуулалтын цэгээр шахмал түлш худалдаална  Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ой тохиолоо  Хууль: 250 хүртэлх өрхөд цэцэрлэг, 1000 хүртэлх өрхөд сургууль төлөвлөхөөр тусгалаа  Иран: Америкыг сохороор дагахгүй байхыг уриалж байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.