"Хамтдаа сэргийлье" уралдаан "СОНОР СЭРЭМЖЭЭ БҮҮ АЛДААРАЙ"

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан. Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчдийн саналаар дараах бүтээлүүд шилдгээр шалгарлаа.

I-Р БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР Д.АЛТАНТУЛГА "СОНОР СЭРЭМЖЭЭ БҮҮ АЛДААРАЙ" БҮТЭЭЛ

II-Р БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР, ЗУРААЧ П.АЛТАНСҮХ “ТЭНГЭРИЙН НҮД” БҮТЭЭЛ

III-Р БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР Б.ЭНХТУНГАЛАГ “ГЭР ГЭРТЭЭ” БҮТЭЭЛ

ТУСГАЙ БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР, ГЭРЭЛ ЗУРАГЧИН Б.ЧАДРААБАЛ “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦУВРАЛ БҮТЭЭЛ

Шалгарсан бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд олон нийтэд сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг олгох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.