Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй

Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын трасс дагуу ажиллаж, Туулын хурдны замыг эсэргүүцэгчид улс төрийн зорилгоор эсвэл хувийн эрх ашгийн үүднээс тэмцэж байгааг илчиллээ. Туул голын эргээр бетон ширэнгэ болтол байшин барилга, хотхон хорооллуудыг барьж, тэдгээрээс Туул руу бохироо урсгадаг хотхонууд ч байгаа хэдий боловч Туул голоо аврахаар тэмцэгчид нэг ч удаа дуугарч байсангүй.

Энэ байдлыг зогсоож, Улаанбаатарын түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх томоохон төслүүдийг дэмжихийг хотын дарга Х.Нямбаатар уриаллаа. Тэрбээр “Туулын хурдны замыг дандаа хөрөнгөтөн, олигархууд эсэргүүцэж байна. Тухайлбал, Туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа Ц.Лут-Очир өмнө нь авлигын хэргээр ял шийтгэгдэж байсан. Энэ нөхөр Туулын урд эргээр уулын замыг бариулсан “Эсто” компанийн санхүүгийн захирал нь байсан хүн. Уулын замыг өөрөө санаачилж бариулчихаад нөгөө талд нь зам тавих гэхээр эсэргүүцээд байгаа. Мөн АСЕМ-ийн дулааны шугам сүлжээг барих нэрээр Туул голын урсгалыг бүтэн хаваржин хаасан экологийн гэмт хэрэгтэн.

“Туул голоо аваръя” гэх хөдөлгөөний Г.Мөнх-Эрдэнэ Д.Бум-Очирын захиалгаар явж байгаа хүн. Хулгайтай тэмцэж, ард түмнээ баян амьдруулж чаддаггүй юм аа гэхэд том авто замтай болъё л гэсэн. Д.Бум-Очир өөрөө ард түмнээс дэмжлэг аваагүй УИХ-ын гишүүн. Зарим нөхдийнхөө дэмжлэгээр МАН-ын жагсаалтад багтсан.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хагас коксон түлшийг яаж эсэргүүцэж байлаа. Гэтэл хагас коксон түлш хэрэглээд нийслэлийн агаарын бохирдол 30 гаруй хувь багассан. Түлш нь агаарын бохирдлыг бууруулаад ирэхээр юм хэлж чадахаа больсон ч дахин Туулын хурдны замыг санаатай эсэргүүцээд эхэлсэн.

З.Энхболдын найз, мөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүний аав Саруулсайханы 6 давхар орон сууц ХААИС-ийн хойно Туулын эко бүсийг анхнаасаа зөрчиж баригдсан. Заримдаа бохир нь хальж, Туул голыг бохирдуулдаг. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ч өөрөө ойрхон 20, 30 удаа гадаад руу зугаалсан, хуралдаа ирдэггүй. Үүнийгээ тайлбарладаггүй. Харин энэ удаад мөн л Туулын хурдны замыг эсэргүүцэж байна.

Ц.Оюунгэрэл өөрөө Туулын эрэг дагуу 3 давхар хауст амьдардаг, бүх юмыг жадлан эсэргүүцдэг. Тухайн орчинд нь дүүргээс эко зурвас хийж, байгаль орчин, Туул голыг хамгаалъя гэхэд мөн л жадлан эсэргүүцэж байлаа.

Эдгээр эсэргүүцэгч нарынхаар бол Туулын эргээр хотхон, хорооллуудыг олноор нь барихад бургас мод сүйддэггүй гэнэ. Харин ард түмэнд хэрэгтэй, түгжрэлийг шинэ тойрог замтайгаа нийлээд 50 хувь бууруулах Туулын хурдны замыг барих гэхлээр эрс эсэргүүцэж байна. Нийслэлийн МАН-ын хороо нийслэлчүүдэд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах 2 том амлалт өгсөн. Үүнийхээ дагуу л ажлаа хийж байна, зам тавьж байна. Том зам баригдаж, мега төсөл нь биеллээ олоод Улаанбаатар хотын түгжрэлийг зогсоочих вий гэсэн хорт санаа агуулж буй хүмүүс Туулын хурдны замыг эсэргүүцэж байгааг дахин хэлье” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар УИХ нь Засгийн газраа ээлж дараалан унагааж, өөрсдөдөө ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж, гишүүд нь гадаадад зугаалж, хотын бүтээн байгуулалтыг зогсоох, гацаахад төвлөрч ажиллаж байна. Нэг нь Богдхан уул Туул голын дундуур явж байгаа уулын зам, нөгөө нь үнэтэй хотхон хорооллуудын хажуугаар, далангаа дагаж барих Туулын хурдны зам хоёрын аль нь байгаль орчинд ээлгүй вэ гэдгийг бодоход л ойлгомжтой зүйл.

Ц.Лут-Очир, Д.Бум-Очир, Г.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, С.Цэнгүүн, Ж.Золжаргал нараас гадна Б.Шүүдэрцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Эмүжин гээд зохиолч, нийтлэлч гэсэн хүмүүс ч Туулын хурдны замыг бодлогоор буюу санаатайгаар эсэргүүцэж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх, ард түмний ая тухтай амьдралын төлөө хийж байгаа Туулын хурдны зам төслийг би зогсоохгүй. Ард түмний эсрэг бүхний эсрэг хэзээд тэмцэнэ. Туулын хурдны замыг 3 шатны шүүхээр оруулаад, хууль бус, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж нотлоод шийдвэр гаргахаас бусдаар Туулын хурдны зам төслийг зогсоохгүй. 2013 оноос эхлэн хэрэгжих гээд чадаагүй нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Туулын хурдны зам төслийг хамгаалж, Туул гол орчимд штаб хүртэл байгуулж тэмцэхэд бэлэн” гэж хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.