Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Дэлхийн банкны Санхүүгийн тэргүүлэх мэргэжилтэн Мариус Висмантас, Санхүүгийн ахлах мэргэжилтэн Мэнгисту Эчүй нартай уулзалт хийж, орон сууцны салбарын эрх зүйн шинэчлэл болон санхүүжилтийн тогтолцооны реформын асуудлаар санал солилцлоо.Уулзалтаар Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслүүдийг танилцуулж, санхүүжилтийн урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрсдэлийг бууруулах, худалдан авагчдын эрхийг хамгаалах институцийн шинэчлэлийн чиглэлүүдийг хэлэлцэв.
Мөн орон сууцны санхүүжилтийн банкны тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх чиглэлээр Дэлхийн банктай урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцов.



Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна
НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг