“Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина

БГД-ийн нэгдүгээр хороонд байрлах Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг түр шилжүүлж, “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг  Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн захиалгаар “Грэйт констракшн” ХХК гүйцэтгэж байна.

Төслийн хүрээнд дээрээ ногоон байгууламж, тохижилт бүхий, газар доорх 778 автомашины зогсоолыг хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж, 2027 онд ашиглалтад хүлээлгэн өгнө. 

Тус бүсэд дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж буй учир авто замын түгжрэл, зогсоол, ногоон байгууламжийн хүртээмжийн асуудал хүндрэлтэй байдаг. Төсөл хэрэгжсэнээр “Барс” худалдааны төв орчмын түгжрэл буурч, зогсоолын хүртээмж үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна.

Мөн, төмөр замын ногоон байгууламжийг Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан бөгөөд цаашид иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлсэн шинэ цогц шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэнг бий болгох юм.

Энэ талаар “Грэйт констракшн” ХХК-ийн тодрууллаа. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч П.Ванчинхүү “60 жилийн түүхтэй ногоон байгууламжийг устгаж, зориулалтын бус барилга барина гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ нь ташаа мэдээлэл. Ногоон байгууламжуудыг Баянгол дүүргийн хяналтад, Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан. Төсөл дуусах үед бүх ногоон байгууламжийг буцаан сэргээж, нэмэлт цэцэрлэгжүүлэлт хийнэ. БГД-ийн нэгдүгээр хороо бол 10 мянга гаруй хүн амтай, Улаанбаатарын хамгийн том хороодын нэг. Хороо дахин төлөвлөлтийн бүсэд орсон учир 60 жилийн өмнө баригдсан 2–3 давхар төмөр замын шар барилгууд нураагдаж, өндөр барилгууд баригдаж байна. Ингэснээр авто замын түгжрэл, зогсоолын хүртээмж, ногоон байгууламжийн асуудал улам хүндрээд байгаа.

Манай хийсэн судалгаагаар тус хороонд нийтдээ 1550 орчим байрны гадаах зогсоол, “Барс” захын 160 орчим, төмөр замын байгууллагын 270 орчим гадна зогсоол бий. Гэвч энэ бүхэн 10 мянган оршин суугчид огт хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

Мөн тэрбээр “Барс” захын ар талын авто зам өдөржин 2–10 км/цагийн хурдтай түгжирдэг. Гол шалтгаан нь захын ачаалал болон түгээлтийн машины дараалал. Төсөл хэрэгжсэнээр газар доорх 778 зогсоол ашиглалтад орж, иргэд машинаа шууд газар доорх зогсоолд байрлуулан, туннелээр зах руугаа орох боломжтой болох юм.  Түгээлтийн машинууд зориулалтын зогсоол ашигласнаар түгжрэл бодитоор буурна. Мөн төмөр замаар зорчих иргэд машинаа урт хугацаагаар тавих боломж бүрдэнэ.

Төсөл хэрэгжиж буй газар үндсэн барилга барихгүй. Харин Нийслэлийн авто тээврийн газрын шаардлагын дагуу автобусны эцсийн буудлыг төлөвлөсөн. Үүнд ариун цэврийн өрөө, жолооч нарын амрах байр, диспетчерийн байр зэрэг жижиг үйлчилгээний байгууламж баригдана гэдгийг хэллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.