Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хүсейн Озхан болон тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд Дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэнийг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлж буй дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд нь Засгийн газрын бодлого, зорилтуудтай нягт уялдаж байдгийг онцлов.
Үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөв.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2007 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 166 төсөлд 3.0 тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл болон шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр олгож, үүнээс 90%-ийг хувийн хэвшилд оруулсан байгаа нь ЕСБХБ Монгол Улсын хувийн хэвшлийн салбарт нягт хамтран ажиллаж ирсэн ойрын түнш гэдгийг харуулж байна.
Мөн тус банк нь Монгол Улсын дотоодын арилжааны банкуудтай хамтран ажиллаж, санхүүгийн салбараар дамжуулан жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн эх үүсвэрийг нэмэгдүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://med.gov.mn/post/172932



Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна
НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг