Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!

Дэлхий даяар цахим залилах гэмт хэргийн давтамж байнга хувьсан өөрчлөгдөж, өсөн нэмэгдсээр байна. Цахим залилан нь фишинг, хувийн мэдээллийг хулгайлах, зээлийн картын луйвар гэх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг.  Эдгээр тохиолдлууд өдөр бүр давтагдаж, дэлхийн хэмжээнд хувь хүн, бизнесийн байгууллагуудад хохирол учруулсаар байна.

 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болон санхүүгийн байгууллагууд цахим залилантай тэмцэхийн тулд тасралтгүй ажилладаг ч кибер гэмт хэрэгтнүүд зайлсхийх тактикаа боловсруулсаар байна. Тиймээс иргэд өөрсдөө цахим залилангийн гэмт хэргийн талаар мэдлэг мэдээллээ зузаатгах замаар урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга.

Монголд цахим залилангийн гэмт хэргийн түгээмэл тохиолдож буй нэг төрөл бол бага хүүтэй цахим залилангийн хэрэг билээ. Монгол Улсад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн бодит жишээг хуваалцъя.

Иргэн Г.Бат нь 2023 оны арваннэгдүгээр сард Joy Bred гэх фэйсбүүк хэрэглэгчтэй найз болж, улмаар уг цахим хуудаснаас “Сарын нэг хувийн хүүтэй 50 саяас 100 сая төгрөгийн хооронд мөнгө зээлдүүлнэ. Хэрэв та зээлэхийг хүсвэл барьцаа болгон урьдчилгаа нэг сая төгрөг шилжүүлж, зээлээ баталгаажуулан, буцаан төлөлтийг сар бүр хэмжээ харгалзахгүйгээр төлж болно” гэх чат иржээ. Үүний дагуу Г.Бат тус хаягтай чатаар харилцаж, Хаан банкны 501111**** дугаарын дансанд нэг сая төгрөг урьдчилгаа гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болсон юм.

 Бага хүүтэй цахим залилангийн гэмт хэргийн холбогдогч нь ихэвчлэн гадаад улсын иргэн байдаг бөгөөд Google Translate ашиглан иргэдтэй чатаар харилцдаг байна. Ингэхдээ, монгол хэл мэддэг, Монголд ажилладаг мэт дүр эсгэн иргэдийг төөрөлдөлд оруулж, уг гэмт хэргийн хохирогч болоход хүргэдэг байна. Дээрх тохиолдолтой ижил утгатай чат, коммент фэйсбүүк хэрэглэгчдэд цөөнгүй ирдэг тул иргэд уг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийгөө эрсдлээс хамгаалахыг зөвлөе.

Цахим залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах аргуудыг хэрэглэх боломжтой.
Зээлдүүлэгчийн талаар судлах: Зээлдүүлэгч эсвэл санхүүгийн байгууллагын бага хүү санал болгож буй зээлийн үйлчилгээг хууль ёсны эсэхийг шалгана уу. Ингэхдээ, бусад хэрэглэгчдийн шүүмж, үнэлгээ, санал хүсэлтийг хайж олоорой.

        Вэбсайтыг шалгана уу: Хэрэв таныг вебсайтаар хандахыг санал болгосон бол зээлдүүлэгчийн албан ёсны вэбсайтыг сайтар шалгана уу. Хууль ёсны санхүүгийн байгууллагууд нь ихэвчлэн хаяг, утасны дугаар зэрэг тодорхой холбоо барих мэдээлэл бүхий мэргэжлийн вэбсайттай байдаг. Хэрэв вэбсайт нь муу дизайнтай эсвэл чухал мэдээлэл дутмаг байвал зээл авахаас зайлсхийх хэрэгтэй.
         Зээлийн нөхцөлийг шалгана уу: Зээлийн нөхцөлийг сайтар уншиж, танилцан зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарь, шимтгэл, аливаа торгууль зэргийг анхаарч үзээрэй.

        Нөхцөлүүд нь үнэн байхааргүй дэндүү сайн санагдаж байвал залилан байх өндөр магадлалтай.
Зөвшөөрөлтэй эсэхийг шалгах: Зээлдүүлэгч нь танай улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг шалгаарай. Энэ мэдээллийг ихэвчлэн засгийн газрын санхүүгийн зохицуулах байгууллагын вебсайтаар дамжуулан шалгах боломжтой.

Асуулт асуу: Зээлийн нөхцөл, эргэн төлөлтийн явц болон өөрт тулгарсан бусад асуудлын талаар зээлдүүлэгчээс асуулт асуухаас бүү эргэлз. Хууль ёсны зээлдүүлэгчид тодорхой, нарийвчилсан тайлбар өгөхөд бэлэн байдаг.
     Сэжигтэй үйл ажиллагааг мэдээлэх: Хэрэв танд бага хүүтэй зээл олгоно гэх агуулга бүхий сэжигтэй санал ирэх эсвэл таныг залилан мэхэлсэн гэж үзэж байгаа бол энэ тухай харъя нутаг дэвсгэр харуцсан цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдээрэй.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД ФАТМА ВАРАНКТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.