Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.

Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна. Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2025 онд улсын хэмжээнд нийт 47,480 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 16,906 нь залилах гэмт хэрэг байна. Энэ нь нийт гэмт хэргийн 35,6 хувийг эзэлж байгаа юм. Залилах гэмт хэргийн 13,994 буюу 82,7 хувь нийслэлд, 2,912 буюу 17,3 хувь орон нутагт үйлдэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт гэмт хэргийн илрүүлэлт 1,2 хувиар өссөн, гэмт хэргийн улмаас иргэн, иргэд, байгууллагад учирсан хохирлын 40,5 хувийг нөхөн төлүүлсэн.

Залилах төрлийн гэмт хэргийг цахимаар болон цахимаар бус гэж 2 хуваан авч үзэж байна. Уламжлалт буюу цахим бус залилах төрлийн гэмт хэргийг хуурамч бичиг баримт ашиглах, гэрээ ашиглах, хөрөнгө оруулалт, виз мэдүүлэг, зээл барьцааны гэрээ, тээвэр зуучлал, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт төрлүүдээр үйлдэж байна.

Манай улсын нийт хүн амын дунд 2,6 сая гаруй фейсбүүк идэвхитэй хэрэглэгч буйгаа нь хүн амын 73%-ийг эзэлж байгаатай холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргийн тоо сүүлийн 3 жилд 34,3 хувийн өсөлттэй байна.

Уг гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан үзвэл 12,233 /72,3%/ нь цахим орчинд үйлдэгдэж, үүний 42,2% нь онлайнаар бараа, үйлчилгээ захиалах, 11,3% Телеграмм /даалгавар биелүүлэх/, 9,1% нь хандив, 8,1 хувь нь тэтгэмжтэй холбоотой, 6,0% нь бусдын цахим хаягийг /фейсбүүк/ ашиглан мөнгө авч залилах, бусад 23,3 хэргүүд байна.

Өнгөрөгч онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг 9 арилжааны банкны нийт 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа залилах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гаралтыг бууруулах хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангаж байна.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь залилагч этгээд ирүүлэх, таслан зогсоох, иргэийн хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна залилагчид ашиггүй орчин бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх буюу тэдний данс, платформ, орлогын сувгийг хаах замаар гэмт хэргийг таслан зогсоож байна. Иймд иргэд та бүхнийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас сэрэмжлүүлж байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.