Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.10/ Америкийн Нэгдсэн Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс “Гуравдагч хөрш,” дотнын анд, итгэлт түнш Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Тэрбээр, Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Хууль тогтоох дээд байгууллага, парламентын гишүүд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэг чухал гүүр болдог. Манай хоёр улсын харилцаанд ч парламент хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн гэлээ.

 

Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын бодит хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж буйг тэмдэглээд, баяртай байгаагаа илэрхийлэв.

Цаашид хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гээд хиймэл оюун ухаан, технологийн хувьсгал, сэргээгдэх эрчим хүч, чухал эрдэс баялаг, сансар судлал, цахим хөгжил зэрэг шинэ салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр эрмэлзэж байна хэмээлээ.

Элчин сайд Р.Буанган Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Тэрбээр, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахыг зорьж байгаагаа дурдаж, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна. Цаашид Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, Монгол Улсын Их Хурал, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, парламентын гишүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал бүхий л чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдэж байна гээд манай улс Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын англи хэлний сайн дурын багш, тэр дундаа Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна гэлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, парламент хоорондын мэдээлэл, туршлага солилцоог хэрхэн үр дүнтэй зохион байгуулах асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.