Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, нийт 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг 14 чиглэл бүхий салбарт ангилан, 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан. Өнгөрсөн хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, тодорхой төрлийн тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах, бүрэн цахимжуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Салбар бүрийн зөвшөөрөл олголтыг нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд энэ төрлийн харилцааг хуульчлаагүй тохиолдолд эрх бүхий этгээдийн баталсан захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулдаг байна.

Зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх хүрээнд олон улсын байгууллагаас хийсэн судалгааны тайлан, гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, туршлагаас судлахад тусгай болон энгийн зөвшөөрлөөс гадна зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлэх замаар тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг аж.

Иймд олон улсын жишгийн дагуу мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг бий болгож, зарим төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх, тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэн хуульчлах, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зах зээлд нэвтрэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгардаг саад хоригийг багасгах хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт, журмаар холбогдох харилцааг зохицуулж, зөвшөөрөл олголтыг хүндрүүлж байгааг арилгах, цахим болгож, зөвшөөрөл авах нөхцөлийг шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгохоор төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Үүний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх аж.

 

Хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бага эрсдэлтэй эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд үргэлжлэх, ахуйн хэрэгцээний зориулалт бүхий үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр эрхлэх боломжтой болох аж. Үүний тулд мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгож, холбогдох журам, хяналт тавих зохицуулалтыг сайжруулж, мэдэгдэл хүлээн авах төрийн байгууллагын бүрэн эрх, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалт, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд явцын хяналтаар шууд сунгадаг байх, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болох ач холбогдолтой юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.