УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэхдээ хууль, тогтоолын төсөл боловсруулах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” зарим захирамжийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. Уг захирамжид зааснаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан болон холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80, 82, 86, 87, 89, 94, 95, 98, 104, 107, 110, 111, 113, 115, 173, 292, 2025 оны 254, 289, 321 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгожээ. Тодруулбал, Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахЖижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулахТөр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулахЯлгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулахТамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд багтжээ.


Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны хугацаа дууссан, үр дүн хангалтгүй байгаа тул “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 73, 74, 75, 78, 97, 99, 100, 101,102, 103, 106, 114, 116, 155, 156, 175, 290, 304, 329, 2025 оны 66, 68, 156, 158, 180 185, 200, 210, 248, 255, 258, 264, 290, 303, 315, 362, 365, 438 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон талаар дурдлаа. Мөн Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 93, 96, 174 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон байна. Үүнд, “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах, Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж буй нийгмийн зарим харилцааг зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.