УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.05) Монголбанкны удирдлагууд болон Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах талаар санал солилцов.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, сүүлийн саруудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой өргөдөл, саналууд Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системээр, мөн Өргөдлийн байнгын хороонд, гишүүдийн гар утсаар ирсээр байна. Улсын Их Хурал бол бага ард түмэн. Ард түмний засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг байгууллага учраас эх орныхоо өнцөг булан бүрээс иргэд сонгогдсон гишүүдээрээ дамжуулж бодит саналуудаа илэрхийлнэ. Улсын Их Хурал Төв банкны хараат бус байдалд халдах, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд оролцож, чиглэл өгөхгүй. Гэхдээ ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа, төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүлж байгаагийн хувьд иргэдийнхээ санал, хүсэлтийг уламжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг гаргахад анхаарч байна” гэлээ.

 Улсын хэмжээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээл авсан талаарх баримтыг Н.Учрал дарга онцлоод, тэтгэврийн зээл авсан ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөрт суутгуулан, үлдсэн 17 хувийн орлогоороо хүнс, эм тариа, бусад хэрэгцээгээ хангахад зарцуулж байгаа талаарх тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулав.

Өргөдлийн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд тэтгэврийн зээл нь харьцангуй эрсдэл багатай атал Монголбанкнаас тэтгэврийн зээлийн эрсдэлийн жинг бусад төрлийн зээлтэй ижил 150 хувь болгон тогтоосон шалтгааныг тодрууллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ойрын хугацаанд товлосон хурлаараа тэтгэврийн зээлийн хүүг тогтоохдоо зээлийн эрсдэлийн нэмэгдлийг бодитоор тооцож, эрсдэл багатай зээлийн бүтээгдэхүүнээр тогтоон суурь хүүгийн түвшний орчимд зээл олгох боломжийг судлан шийдвэр гаргах боломж бий эсэхийг лавлав.

 Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос энэ оны I, II улиралд гаргасан шийдвэрүүд, түүний мөрөөр хэрэгжиж буй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Тэтгэвэр авч буй ахмад настан авсан тэтгэврийн зээлийнхээ төлбөрийг төлөөд, үлдэх мөнгөөрөө амьжиргааны баталгаажих түвшнийг хангах шаардлагатай хэмээн тухайн үеийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Мөнгөний бодлогын хороо тус шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ оны зургадугаар сард тус яамнаас өмнөх хүсэлтээ цуцлах хүсэлт тавьсны дагуу шийдвэр гаргаснаар өр, орлогын харьцаа 83 хувь болжээ. Тодруулбал, ахмад настан 100 мянган төгрөгийн зээл авсан тохиолдолд зээлийнхээ төлбөрт 83 мянган төгрөг төлөөд, үлдсэн 17 мянган төгрөгөөрөө амьжиргааны зардлаа төлөх нөхцөл үүссэн хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлав. Энэ асуудлаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос, гишүүдээс ирүүлсэн саналуудыг судалж, энэ төрлийн зээлийн эрсдэлийн жинг 2023, 2024 оны хэмжээнд бууруулах тохиолдолд зээлийн хүү 0.5 хувиар буурах боломжтой хэмээн тооцжээ. Арилжааны банкуудаас олгож буй тэтгэврийн зээлийн хүү өнөөдрийн байдлаар 17.8 хувь байгаа нь 17.8 хувьд хүрч буурах аж. Энэ төрлийн зээлийн хүүг ийнхүү 0.5 хувиар буурах нь арилжааны банкуудад эрсдэл нэмэх учир Төв банк, холбогдох талуудтай нарийвчилсан тооцоо, судалгааг хийж байгаа гэлээ.

 Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нар тус бүр тэтгэврийн зээл олгож буй нөхцөл байдлын талаар, Төв банкнаас гаргасан шийдвэрүүдийн үр нөлөөний талаар мэдээлэл танилцуулсан. Үүний зэрэгцээ тэтгэвэр авдаг ахмад настнуудад тохирсон бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох талаар судалж байгаа гэв.

Ийнхүү уулзалтаар эхний ээлжинд 18 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хугацааг сунгах замаар сар бүрийн зээлийн төлбөрийг бууруулах боломжийг судлах талаар санал солилцож, ойрын хугацаанд холбогдох шийдлийг боловсруулан, арга хэмжээ авах боломжтой хэмээн ярилцлаа. Монголбанк арван хоёрдугаар сарын 11-ний өдөр Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж бүхий 778 автомашины зогсоол барьж байна  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.