Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын эхэнд хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргээд, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм-эдийн засгийн  салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа, энэ нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцоллоо.

 Түүнчлэн хоёр талын харилцааг бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудлаар санал солилцсон, улмаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, уулзалтаар хэлэлцсэн зүйлсийг ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

 Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын Их Хурлын даргад цаг гаргаж уулзсан явдалд талархал илэрхийлэн, шинэ албанд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Европын Парламент дахь Төв Азитай харилцах бүлгийн гишүүд 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор 2026 онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (ASDIP)”-ийг эрчимжүүлэх, Европын Холбооноос Төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, Ойн тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Газрын тухай хуулиудын төслийг парламентаар хэлэлцүүлж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм. 

 Улсын Их Хурлын даргын зүгээс Европын Холбоо нь Монгол Улсад 30 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайшааж, 14 төсөл бүхий хиймэл дагуулын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх талаар онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан аливаа гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэдгийг тэмдэглэснээр уулзалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж бүхий 778 автомашины зогсоол барьж байна  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.