Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Татварын огцом өсөлт буюу хайрцаг тутамд 10,000 төгрөг болгон нэмэгдүүлэх, үнэ амтыг хориглох, жижиглэнгийн худалдааг нийтэд ил тавихыг хориглох нь ажлын байрны алдагдал, хууль бус зах зээлийн тэлэлт болон татварын орлогын бууралтын шалтгаан болно.

УИХ-ын нэр бүхий гишүүд парламентийн гишүүдийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төсөл нь олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ хуулийн төсөл нь нийтийн эрүүл мэндийн тухай авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан ч оруулсан өөрчлөлтүүд нь илүү өргөн хүрээний эдийн засгийн болон нийгмийн үр дагавруудыг, ялангуяа эмзэг бүлэг болон жижиг бизнесүүдэд сөрөг нөлөө дагуулахаар байна.

Хэдийгээр тамхидалтын түвшинг бууруулахыг зорьсон ч энэ төсөл нь төлөвлөгдөөгүй үр дагавруудыг тусгасан гэсэн өндөр шүүмжлэлийг дагуулж байна. Хуулийн төсөлд татварын огцом өсөлтийн хамгийн гол санаа зовоож буй үр дагавар нь улс орны хэмжээнд хэдэн мянган жижиглэнгийн цэгүүд хаагдах юм. Зөвхөн Улаанбаатарт 2000 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдаачид байдаг.

Эдгээр бизнесийн ихэнх нь маш бага хэмжээний ашигтай ажилладаг бөгөөд ажилчин ангийн гэр бүлийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг. Хэрвээ хайрцаг тутам дахь онцгой албан татвар одоогийн байгаа 800 төгрөгөөс 10000 төгрөг хүртэл өссөнөөс шалтгаалан хууль ёсны тамхин бүтээгдэхүүний зардал огцом өсвөл хууль бус худалдаа үүсэж эхлэх ба улмаар орон даяар маш олон дэлгүүр хаагдахад хүргэнэ.

Хэт өндөр үнийн өсөлт болон үнэр, амттаны бүтээгдэхүүнийг бүрэн хориглох нь хууль бусаар бараа нэвтрүүлэх /худалдах/ болон хар захын үйл ажиллагаа үүсэх хүчтэй хөшүүрэг болно. АНУ, Европын холбооны улс орнуудыг харахад түрэмгий /хэт их, эрчимтэй/ хориглох бодлогууд нь зохицуулалтгүй борлуулалтыг идэвхжүүлэхэд чиглэдэг ба нийтийн эрүүл мэнд болон хуульд захирагдах байдлыг бууруулдаг.

Залуучуудын ажилгүйдлийн түвшин 14 хувь байгаа улсын хувьд жижиглэн худалдааны салбарын уналт нь ажилгүйдлийг огцом өсгөх ба ялангуяа хотын ядуу болон залуу ажил хайгчдын ажилгүйдлийг нэмэгдүүлнэ. Ийм хямралын улмаас үүссэн ядуурлын өсөлтөөс эхлээд шилжилт хөдөлгөөний дарамт хүртэлх нийгмийн үр дагаврыг үл тоомсорлож болохгүй. Дээрх бүхнийг харахгүйгээр зүтгэвэл хэрэглэгчид бүтээгдэхүүн нь гарал үүсэл тодорхойгүй, чанарын хяналтгүй хууль бус эх үүсвэр лүү шилжих магадлалтай. Энэ нь зах зээлийн хяналтыг гэмт бүлэглэлүүд рүү шилжүүлж болзошгүй.

Хар захын өсөлт нь төсвийн орлогыг огцом бууруулах өөр нэгэн үр дагаврыг бий болгоно. Засгийн газар өндөр онцгой албан татвараас орлого олно гэж төлөвлөдөг ч хэрэв хууль ёсны хэрэглээ буурч, татваргүй бараа зах зээлд давамгайлвал энэ нь эсрэгээрээ болж эсвэл алдагдал үүсэх эрсдэлтэй. Үүний нөлөөгөөр улсын төсвийг нэмэгдүүлэх орлого нь мөрдөх боломжгүй, хууль бус сувгуудаар дамжина. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг сулруулах бөгөөд нийтийн эрүүл мэнд, хөгжлийг санхүүжүүлэх татварын бодлогын зорилгыг бууруулна. Энэ тэнцүү хэмжээний онцгой албан татварын түвшинг тогтоох нь бага орлоготой иргэд илүү орлого бүхий иргэдтэй ижил санхүүгийн ачааллыг үүрнэ.

2022-2024 оны сүүлийн гурван жилийн Монгол Улсын дундаж инфляцын түвшинг авч үзвэл 12 хувьд хүрсэн бөгөөд өрхүүдийг аль хэдийн санхүүгийн дарамтад оруулсан байна.

Тамхины хяналт нь нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилготой бол эдийн засгийн судалгаанд суурилсан бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатай. Одоогийн хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүд нь жижиглэнгийн худалдаа, ажил эрхлэлт, орлого болон хуулийн хэрэгжилтийг тогтворжуулах эрсдэлийг үүсгэнэ. Засгийн газар төлбөр, зардлыг нэмэгдүүлэхээс урьтаж олон улсын сайн туршлагыг судалж Монгол Улсын эдийн засгийн бодит нөхцөл байдалд буулгах шаардлагатай. Тогтвортой тамхины хяналт нь эрүүл мэнд, иргэдийн амьжиргааг аль алиныг нь хамгаалах хэрэгтэй бөгөөд нэгийг нь илүүд үзэж, нөгөөг нь золиослож болохгүй.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.