Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, айлын ханан пийшинг шинэчиллээ.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын Өрхийн зуухны инженер Б.Өлзийбаяр “Энэ айлын ханан пийшин буруу өрөгдсөн, хуучирсан зэргээс үүдэн галлагаа хийхэд угаарын хийн эрсдэл үүсэхээр байна. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Хяналтын ажилтнууд шаардлагатай үед ирж, туслаж байдаг. Бид янданг нь хөөлж, пийшинг буулгаж, шинээр өрлөө. Айл айлын ханан пийшин, яндан өөр байдаг. Ханан пийшинтэй айлууд ихэвчлэн трубагаар яндан хийсэн байдаг. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй ч өвөл цантаж мөстөөд угаартах эрсдэл бий болдог. Тиймээс тоосгоор яндангаа барихыг зөвлөж байна. Тоосго дулаан алдагдал багатай учир цантаж, мөстөж бөглөрөх нь бага байдаг. Трубагаар хийсэн яндантай айлууд шавраар болон шилэн хөвөнгөөр дулаалах хэрэгтэй. Мөн зуух, яндангаа тогтмол хөөлөхийг айлуудад зөвлөе. Монгол гэртэй айл 7-14 хоног, ханан пийшинтэй айлууд 14-21 хоног тутам зуухны хүхээний үнсийг авах хэрэгтэй” гэв.








“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ
“Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо
Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа
“Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ
Сэтгэгдэл бичих хэсэг