МАН-ын 31 дэх Их хурал энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох товтой. Их хурлаар МАН-ын дарга сонгогдож, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилж, намын шинэчилсэн дүрмээ батална. Өнөөдөр намын даргад хэн өрсөлдөх нь олны анхааралд байгаа сэдэв. Өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар нэрээ татсан. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатараас намын даргын сунгаанд оролцох эсэх, намын дотоод зөрчлийн талаарх байр суурийг нь тодрууллаа.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хотын иргэдэд өгсөн амлалтаа зөрчөөд намын даргад өрсөлдөх бодол одоогоор алга. Аливаа улсын эрх баригч намын дотоодын зөрчил нийгэм, эдийн засгийн хямралд ч хүргэж болзошгүй. МАН-ын 31 дэх Их хурлаар энэ асуудал нэг талдаа шийдэгдэж, МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлж, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой. Энэ тухайд хатуу байр сууриа баримтална. Намын даргын сунгаанд өрсөлдөх хүмүүсээс намын эв нэгдлийг хангах тал дээр юу хийхийг хамгийн түрүүнд асууна. Намын эв нэгдлийг хангана гэдэг нь худал, хулгайг нуух бус улс орны хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг, эрх зүйн реформууд хийхийг хэлдэг. Миний хувьд 2020-2023 оны Засгийн газарт ажиллахдаа Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам “Чайна Энержи”-тэй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хөгжүүлэлтийн төслүүдийн ажлын хэсгийг ахалж, ажлыг нэлээд урагшлуулсан. Францын Засгийн газартай хийсэн “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээг ахалж, одоогийн хөрөнгө оруулалтын гэрээний загварыг боловсруулсан. Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх ажлын хэсэг, гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх хэлэлцээр, Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг ахалсан. Энэ жишгээр ажлууд явж байж эдийн засаг урагшилна. Төсвийн хэдэн төгрөгийг урд, хойно оруулж батлаад юу ч өөрчлөгдөхгүй. Дэлхийн банкны судалгаагаар НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас эдийн засгийн чадавхаараа Монгол Улс 120-д байна. Улс төржих, хийрхэх, албан тушаалын төлөөх тэмцлээ зогсоож, эдийн засгаа тэлэх, иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулахыг ярих хэрэгтэй” гэдгийг хэллээ.



Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ
Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна
Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг