Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ хойд хөршөөс шууд хамааралтай. Энэ хамаарлыг багасгах, цаашлаад хараат бус болох нь бидний зорилго, бас мөрөөдөл. ОХУ-д багахан хэмжээний доголдол үүсэхэд л энд том асуудал гардаг. Сар хүрэхгүйн өмнө ОХУ-аас импортолж авдаг 220 кВ-ын цахилгааны шугам тасарсан тухай Эрчим хүчний яам мэдээлж, тус доголдлоос үүдэн Монгол Улсын нийт цахилгаан хэрэглээний ойролцоогоор 15 хувийг хязгаарласан. 15 хувь гэдэг том тоо. Аз болоход энэ доголдол хурдан засагдаж, систем хэвийн байдалдаа орсон билээ. Хэрэв удсан бол юу болох байсан бол...Үргэлж хойд хөршөөс хамааралтай явсаар ирсэн энэ салбарт сүүлийн үед чихэнд чимэгтэй мэдээ дуулдах болсон. Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Харин тус станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг аравдугаар сарын 19-нөөс ашиглалтад оруулж төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Бөөрөлжүүт цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. Энэ нь Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэх юм. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэнэ.
Хоёрт, нийслэлээс хэрэгжүүлсэн нэг том төсөл бол Багануурын батарей хуримтлуурын станц. Энэ бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл гэдгээрээ онцлог. Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Багануурын батарей хуримтлуурын станц нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлээд байна.
Хотын дарга Х.Нямбаатар ажлаа авснаас хойш эрчим хүчний төслүүдэд онцгойлон анхаарч байгаагаа зарлаж, бас ч гэж хийж хэрэгжүүлсний хүчинд энэ өвөл Улаанбаатарчууд “гал алдахгүй” өвөлжих боломж бүрдээд байна. Хэрвээ энэ бүтээн байгуулалтуудыг хийгээгүй бол Улаанбаатар хотод цахилгаан хязгаарлалт хийгдэх нөхцөл үүсээд байсан юм. Өнгөрөгч өвөл л гэхэд салбарын яам, УБЦТС эрчим хүчний чадлын доройтлоос болж цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна гэж зарлаж байсан билээ.



“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа
Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг