Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Э.Батзолбоо “Манайх гэрээ байгуулан Чип төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн. Энэхүү дулаалга нь цас, борооноос хамгаалсан синтепон, брезинтэн бүрээс бүхий бүтэн хучилттай. Өмнө нь гэрийн хаяагаа дулаалсан ч дулаан алддаг байсан бол энэ жил маш дулаахан байна. Цас орсон өдрүүдэд бүрээс ус, чийг нэвтрүүлээгүй.Цонхны агаар сэлгэлт хийж өгсөн нь угаартах эрсдэлээс сэргийлж байна. Манайх хагас коксон түлш түлж байгаа. Эхэндээ түлэх аргаа мэдэхгүй байсан ч модоо ахиухан хийснээр сайн асаж, утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалдаг. Хүйтэн өдөр хоёр хувин, дулаан өдөр нэг хувин түлш түлж байна. Нийслэлээс иргэдийнхээ төлөө утаа багатай түлш нэвтрүүлж, гэр, байшинг нь дулаалж байгаад талархаж байна.
Иргэд бид өөрсдөө гэрийн дулаалга, битүүмжлэлийг сайн хийж, зөв галлагааны горимоор галаа түлж, агаар сэлгэлт хийх, угаар мэдрэгчээ байнга асаалттай байлгах хэрэгтэй юм байна” гэв.



Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ ТА ХИЙ ХООСОН ШҮҮМЖЭЭР ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬ!!! гэв
"Хотула" аппликейшнийг ашигласнаар борлуулалтын цэгүүдийн нөөцийн мэдээллийг авах боломжтой
Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Сэтгэгдэл бичих хэсэг