Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Бид НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран харьцуулсан судалгаа хийж байгаа. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 3-4 хэм хүйтэн, хур тунадас 2-3 мм бага байна. Агаарын бохирдол өнгөрсөн оныхтой харьцуулахад 2-15 хувиар бага. Тэр дундаа тоос тоосонцор 10 хувиар бага байна. Хүхрийн хий болон угаарын хийн ялгаралт өнгөрсөн онтой харьцуулахад 20-25 хувиар бага байна. Цас ороод хүйтрээд эхлэхээр агаарын бохирдол ямар байхыг мөн бид судлаад мэдээлэх болно. 45 мянган ухаалаг мэдрэгчийг айлуудад суурилуулж нэгдсэн системд холбоно. Оноос өмнө 172 мянган айлаа холбоно” гэлээ.Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дэлгэцийн оператор Э.Цогболд “11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 400 гаруй дуудлага ирсэн. Үүнээс засварын дуудлага 16 иржээ. Бид ханан пийшин, нам даралтын зуухыг хөөлөх үйлчилгээ үзүүлдэг. Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй. Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлдэг. Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг. Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй. Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөе. Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа больтол нь агаар сэлгэхийг зөвлөе” гэлээ.



Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй
А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна
"Хотула" аппликейшнийг ашигласнаар борлуулалтын цэгүүдийн нөөцийн мэдээллийг авах боломжтой
Хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлш болон угааж баяжуулсан мидлинг түлшийг 400 орчим цэгээр борлуулж байна
Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Сэтгэгдэл бичих хэсэг