УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ ТА ХИЙ ХООСОН ШҮҮМЖЭЭР ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬ!!! хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдлээ. Уг мэдэгдэлд:
УИХ-ын эрхэм гишүүн Ж.Золжаргал сүүлийн үед нийслэлийн хийж буй ажил руу тэр дундаа мидлинг болон хагас кокс нүүрсний талаар илт харлуулсан, шүүмжилсэн, иргэдэд буруу ойлголт төрүүлсэн агуулгатай зураг мэдээллийг нийтэлж байна. Ард түмний төлөөлөл, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн та худал царай, хоосон шүүмжлэлээр сошиал орчноо дүүргэж суух нь ёс зүйн болон оюуны чадамжид тань хэрхэн нийцэж буйг тунгаагаарай. Баримт нотолгоогүй, шүүмжлэл нь ямар ч шийдэлгүй атал хий хоосон мэдээллээр бусдын хийж буй ажлыг харлуулахаа зогсооно уу. Та үнэхээр хагас кокс нүүрсний талаар мэдээлэлгүй бол бид танд бүрэн хэмжээний мэдлэг олгох, судалгаа шинжилгээний дүгнэлт, нийслэл хотоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй урт, богино, дунд хугацааны төлөвлөгөөт ажлыг танилцуулаад өгье. Мэдэхгүй зүйлийнхээ талаар дуугүй байх нь нэгэн зүйлийн соёл юм.
УИХ гишүүн учир аливаа мэдээллийг өөрийн хүслээр буруу ташаа мэдээллэж, гүтгэж, шүүмжилж болно хэмээн үздэг бол худал мэдээлэл санаатайгаар түгээх хуулийн хариуцлага хүлээдэг болохыг анхааруулъя




Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ
ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг