А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-ийн 33 дугаар хорооны 105 дугаар түлшний цэгт ажиллалаа.

СХД-ийн 33 дугаар хороо нь 7350 өрх, 30 мянган хүн амтай. Өнгөрсөн жил үерт өртсөн айл өрхүүд тус хороонд суурьшиж, шинэ суурьшлын бүс үүсгээд буй. Үүнтэй холбоотойгоор түлшний эрэлт нэмэгдээд байгааг тус хорооны Засаг дарга М.Тэмүгэ хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Өнгөрсөн долоо хоногт иргэдээс түлшний хүрэлцээ муу, түлш савлагаан дээрх жиндээ хүрэхгүй байна гэсэн гомдлууд ирсэн. Иймээс бид өчигдөр Тавантолгой түлш ХХК-д ажиллаж, түлшийг нэмж савлан шуудайндаа 25.5-26 кг болгох үүрэг өгсөн. Өнгөрсөн долоо хоногоос цэгүүдэд борлуулж буй түлшний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Нийслэлд ажиллаж буй 397 цэгээс 315 цэг нь 2000 гаруй тонны нөөцтэй хонож байгаа. СХД-ийн33 дугаар хороо, Тахилт орчимд 13 цэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ цэгүүд 10 тонноор түлш авч байгаа. Өдөрт 130 тонн түлш Тахилтад зарагддаг гэсэн үг юм. Гэвч зарим цэгт 10 тонн түлш буугаад 2-3 цагийн дотор дуусаж байгаа. Иймээс иргэдээс ирж байгаа гомдол тасрахгүй байна. Иймээс зарим цэгт өдөрт 10 тонн түлшээр хоёр удаа цэнэглэж байна. Нэмэлтээр гурван цэгийг нээж, даваа гаргаас нүүрсээ татаж авах үүрэг өгч байна” гэлээ.

Түүнчлэн иргэд Хотула аппликейшн ашиглан цэгүүдийн түлшний нөөцийг харах боломжтой. Нүүрсний цэгүүдэд түлшний нөөц хурдан дуусаж байгаа асуудлыг судалж, “Хотула” аппликейшн дээрх давхардлыг арилгах ажил үргэлжилж байна. Тухайлбал, нүүрсийг тодорхой хэмжээгээр цуглуулж, нам даралтын зуух ашиглаж байгаа иргэн, ААН-д 10-15 мянган төгрөгөөр зарж байсан тохиолдол гарсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Налайх, Эмээлтийн постоор 95 шуудай түлш гаргах гэж байсан зөрчлийг илрүүлсэн. Иймээс түр оршин суугчийн нэрээр авсан 33 мянган картыг идэвхгүй болгож, нэг өрхөд нэг карт гэсэн системээр ажиллаж байна. Иргэд “Хотула” апп, “Сайн” карт болон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулаад түлшээ авах боломжтой. Өнөөдрөөс иргэдэд гурван төрлийн түлш санал болгож байна. Хагас коксон шахмал түлш, сайжруулсан шахмал түлш болон 7-10 хоногийн хугацаанд угааж баяжуулсан мидлинг түлшийг борлуулж байна. 12 дугаар сараас 100 хувь хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжинэ гэдгийг тэрбээр хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна  Өнөөдрийн байдлаар түлш борлуулах 400 цэг ажиллаж байгаа бөгөөд 3 төрлийн түлшнээс сонгох боломжтой  Угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраахгүй байхыг онцгойлон анхааруулж байна  А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамтдаа сэргийлье” уулзалт зохион байгуулав  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье.  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна  Сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа талаарх гомдлыг шалгаж байна  Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  Нийслэлд өнөөдрийн байдлаар 397 цэгт шахмал түлш борлуулж байна  Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна  Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшний хэмжээг нэмж олгож байна  Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  "Хотула" аппликейшн хаягийн мэдээллээ шинэчлэхийг зөвлөлөө  Иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой  Угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраахгүй байхыг онцгойлон анхааруулж байна  "Сайн" картыг шинэчилж, "Нэг өрх - нэг эрх" системд жигдрүүллээ  Хэрхэвч яндангийн сойлтыг хааж болохгүй гэдгийг анхаарна уу❗️  Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй  Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно  Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ  ЦЕГ-ын дарга асан Т.СҮХБОЛД ТАЛАРХАЛ илэрхийллээ  Угаарын хийн хордлогоос сэргийлье  А.Амартүвшин: Нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс түлш тээвэрлэлтийг жижиг аж ахуйн нэгжүүдэд өгсөн  Хэсгийн ахлагч Т.Түмэндэмбэрэл: Иргэд та бүхэн угаар мэдрэгчээ унтаахгүй байж, гэр бүлээ эрсдэлээс хамгаалаарай.  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Хотула апп-ыг ашиглан хатуу түлшээ худалдан авах заавар  Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн зөвшөөрлийг цуцаллаа  Шахмал түлш болон хагас коксыг их хэмжээгээр нөөцлөн, дамлан худалдсан зөрчлүүдийг илрүүлжээ  Cайжруулсан зууханд хагас коксон түлшээр галлагаа хийх заавар  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.