Иргэн, ААН, байгууллага шинээр барилга барих, өргөтгөх болон буулгаж шинээр барих зэрэг тохиолдолд албан ёсны баримт бичгийг бүрдүүлдэг. Ингэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хүсэлтээ нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар ирүүлдэг. Тус хүсэлтийг ганц нийслэлийн Ерөнхий архитектор хянан хэлэлцээд шийдвэрлэхгүй. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдээр бүх стандарт, норм ямар байх ёстой талаар хэлэлцүүлж, тус бүр зөвшөөрсний үндсэн дээр хамгийн сүүлд нийслэлийн Ерөнхий архитекторын гарын үсгээр баталгааждаг үйл явц юм. Мөн шаардлага хангаагүй бол зөвлөмж өгч буцаахаас өөр аргагүй.
Өнөөдрийн байдлаар нийслэлд ирсэн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хүсэлтийн 40 орчим хувь нь барилгын норм, дүрмийг зөрчсөн учир буцаагдсан талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрээс тодрууллаа. Дээрх асуудлуудаас үүдэн шинээр барилга барих, өргөтгөх зэрэг хүсэлтэй иргэд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хүсэлтээ баталгаажуулах гэж нэлээд хүлээдэг байна.
Энэ хүлээлгийн хугацааг богиносгож, иргэн, ААНБ-д нээлттэй, ил тод мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай хүргэх зорилгоор бүх мэдээллийг цахимжуулах ажлыг үе шаттай хийж байгаа аж. Иргэд, аж ахуйн нэгжүүд https://ebarilga.ub.gov.mn/ хуудсаар хүсэлтийнхээ явцыг тухай бүрд хянаад зогсохгүй “Хүсэлт нь ямар засвартай байгаа” зэрэг хэрэгтэй бүх мэдээллээ хараад явах хөгжүүлэлт хийж байгаа талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрээс тодрууллаа.



Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ
Угаарын хийн хордлогоос сэргийлье
ЦЕГ-ын дарга асан Т.СҮХБОЛД ТАЛАРХАЛ илэрхийллээ
Угаарын хийн хордлогоос сэргийлье
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа
Сэтгэгдэл бичих хэсэг