Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ

Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсээд байгаа учир Ашигт малтмал, газрын тосны газраас “Өдрийн цагаар том оврын машинуудаар шатахууны тээвэрлэлтийг явуулж, ШТС-уудыг цэнэглүүлэх. Ингэхдээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг хүссэн” албан хүсэлтийг хотын дарга Х.Нямбаатарт 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн байна. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням аман байдлаар хөдөлгөөн зохицуулалт, дугаарын хязгаарлалт хийж өгөх хүсэлтийг хэлсэн аж.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас өдрийн цагаар шатахуун тээвэрлэхийн тулд замын хөдөлгөөний зохицуулалт хийж өгөх тухай хүсэлтийг надад ирүүлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ШТС-уудын шатахуун түгээлтийн асуудалд доголдол үүсээд байгааг аман байдлаар хэлсэн. Тиймээс дугаарын хязгаарлалт хийж, хөдөлгөөний эрчмийг 30 хувиар нэмэгдүүлж, шатахууны нөхөн хангалт хийх тухай хэлсэн. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдвэл чиг үүргийнхээ дагуу би хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин агентлагийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Засгийн газрын гишүүний өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй. Харин иргэдийн хувьд дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй байгаа шүү” гэв.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно  Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ  ЦЕГ-ын дарга асан Т.СҮХБОЛД ТАЛАРХАЛ илэрхийллээ  Угаарын хийн хордлогоос сэргийлье  А.Амартүвшин: Нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс түлш тээвэрлэлтийг жижиг аж ахуйн нэгжүүдэд өгсөн  Хэсгийн ахлагч Т.Түмэндэмбэрэл: Иргэд та бүхэн угаар мэдрэгчээ унтаахгүй байж, гэр бүлээ эрсдэлээс хамгаалаарай.  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Хотула апп-ыг ашиглан хатуу түлшээ худалдан авах заавар  Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн зөвшөөрлийг цуцаллаа  Шахмал түлш болон хагас коксыг их хэмжээгээр нөөцлөн, дамлан худалдсан зөрчлүүдийг илрүүлжээ  Cайжруулсан зууханд хагас коксон түлшээр галлагаа хийх заавар  Г.Баясгалан энгийн уламжлалт зууханд хагас коксон түлшээр галлагаагаа хэрхэн хийдэг талаар хуваалцлаа  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.22  Зөвлөгөө: Угаарын хий мэдрэгч дуугарах нь танайд угаар ялгарч байгааг илтгэнэ  Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.21  Зөвлөгөө: Энгийн зуухны галлагаа  Агаарын чанарын мэдээ: 2025.10.20  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ  Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.