Удирдлагын нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмолжуулж, хүний эрхийн мэдрэмжтэй 26 ажил хийсэнд нь, алба хаагчдынхаа бичгийн цаас, шатахуун, хувцас, орон сууц, шагналын санд хүртэл анхаарал тавьж ажилласанд нь Бригадын генерал Т.Сүхболд танд талархаснаа илэрхийлье!
Насаараа эрүүгийн мөрдөгч хийсэн хүн сайн менежер, сайн удирдлага юм байна гэдгээ харуулж чадсан. Т.Сүхболдын хувьд нэгэн ярилцлагадаа "би урьдчилан сэргийлэх албанд ажиллаж байсангүй, хэв журамд ажиллаж байсангүй, насаараа эрүүгээр явсан учраас ЦЕГ-ын дарга болонгуутаа байгууллагаа гаднаас харах гэж, яг менежментийн хувьд юу байх ёстой, юуг нэмэх ёстой вэ гэдэг дээр их судалсан. Иймд мэргэжлийн хүмүүстэй уулзаж, санаа оноогоо солилцсон" гэж ярьсан байсан. Тэрбээр удирдлагаар томилогдсныхоо дараа тусгай албыг захиргаадалтын аргаар биш менежментийн аргаар удирдах эрмэлзэл тээж, маш их уншиж судалсан байдаг. Би алба хаагч байхдаа кармаанаасаа бичгийн цаасаа авдаг, шатахуунаа өөрсдөө авдаг байлаа. Энэ зовлонг мэдэрч олон жил ажилласан болохоор алба хаагчдаа ядаж бичгийн цаас, шатахуун дээрээ санаа зоволгүй үндсэн ажлаа хийгээсэй хэмээн хүсэж байна гэж ярисан байв.
Ингээд 2024 оны төсөвт цагдаагийн байгууллагын бичиг хэрэг, шатахууны зардлыг жил бүр бууруулдаг биш нормд нь тааруулж суулгаж өгөөч гэж ХЗДХЯ, ХЗБХ-нд бүх саналаа судалгаатай гаргасны дагуу шийдэгдсэн байдаг. Алийн болгон бичгийн цаас гэх вэ, жил бүр ингэж гуйлгатай байлтай биш гээд мэдүүлэг авахдаа хиймэл оюун ухааныг ашиглаж meduuleg AI, Chimege системийг нэвтрүүлнээр 2025 онд мэдүүлгүүд цахимд харьцангуй шилжсэн. Зарим алба хаагчид өмсөхгүй, элээж дуусаагүй байхад нь нэмээд хувцас хангамж жил нь болсон гээд өгдөг байж. Тэрийг хувцас хэрэглэл их шаардагдах алба хаагчдад нь олгох, нэмэж гутал авах шаардлагагүй хүн дүйцэх төлбөрийг нь аваад хими, арчилгаандаа өгөхөөр зохицуулж байв. Жижиг зүйл мэт боловч бүх шатаар нь дамжаад насаараа ажилласан хүн жижиг гэхгүй бүх тулгамдаж буй асуудал руу ордог юм байна. Хүндээ хүрсэн шийдвэр гэж энийг л хэлнэ. Сул цалин аваад тусгай албаар овоглоод яваа бүх дуучин, бөхчүүдийг ажлаас нь чөлөөлсөн. Чингисийн одонт дуучнаа хүртэл чөлөөлдөг ямар тэнэг хүн бэ чи гэж хүмүүс загнаж байна гэж билээ. Наад дуучин чинь байгууллагын чинь нэр хүндэд хэрэгтэй шүү дээ гэхэд нь энэ зардлаа ахмадууддаа, ахмадын холбоондоо ч болов зарцуулахаа бодьё. Цагдаад амь амдралаа зориулчихаад буцаад байгууллагадаа ирж санаа, оноогоо солилцдог, залуучууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг байх нь чухал гэж үзээд тодорхой санхүүжилтийг тогтмол тавьж өгдөг болжээ.
Цагдаагийн байгууллага үе үеийн удирдлагуудаа, ахмадуудаа нэгтгэх ажил Ж.Болд даргын үеэд идэвхжиж, Т.Сүхболд дарга үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь тасалдуулалгүй, идэвх оролцоог нь нэмсэн хэрэг. Цагдаагийн бүх нэгжийн дарга нар хэрэг шийдвэрлэхээс гадна урьдчилан сэргийлэх чиглэлд ажилладаг, анхаардаг болгов. Тиймээс Урьдчилан сэргийлэх хэлтэс байсныг алба болгов. Давхардсан нэгжүүдийг салгаж, чиг үүргээр нь дагнуулж зөрчил, хэрэг бүртгэх алба, инноваци инжернэчлэлийн алба зэргийг шинээр байгуулж, ХЗДХЯ, ХЗБХ дээр дэмжлэг авч шийдүүлж чадсан. Энэ бүхнийг ганц цагдаагийн дарга шийдчихэж чадахгүй. Санал, санаачилга, судалгаа нотолгоогоо сайн тавьж, шийдвэр гаргах түвшинд сайн ойлгуулах нь чухал. Цагдаа урьдчилан сэргийлэх алба байгуулнаар хэзээ ч буруудаагүй гэдгийг цаашид гарах олон эерэг үзүүлэлтээр мэдэх байхаа. Дарга нарыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог болоод 2 жил болов. Яг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгалт авч, шалгалтын явцыг бусад алба хаагчид нь цахимаар орж үзэх боломжтой бүх нөхцөлөөр хангасан. Үүний үр дүнд 26 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, удирдлагуудыг томилжээ. Энэ нь алба хаагчдад маш их таалагдаж, зөв ажил хэмээн дэмжигдсэн.
Нэгэнт хэрэгжээд тогтмолжсон ажил цаашид нийтийн шаардлагаар тасрахгүй явдаг жамтай. Алба хаагчаа шагнахдаа медаль, жуух, бага сага мөнгөн тэтгэмж байдаг байлаа. Гэтэл 2024 оны 12 сард Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 771 алба хаагчийг мөнгөн урамшууллаар /5-30 хүртэлх сая/ шагнаж, 20 алба хаагчид мөнгөн тусламж /ар гэрийн асуудалд нь/ үзүүлж, Түрээслээд өмчлөх орон сууцанд 100 алба хаагчийг хамруулав. 2024 онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас залуу гэр бүлийг дэмжих ажлын хүрээнд 65 алба хаагчийн ипотекийн зээлд заасан шалгуурын дагуу судалгааг гаргаж, 1,3 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлүүлжээ. Нийслэлийн хэмжээнд 5-10, орон нутагт 3-5 алба хаагчийг орон сууцны зээлд хамруулах, зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулж, 180 квотод гэрээг нь байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. 2024 оны 12-р сард өгсөн ярилцлагадаа "ХЗДХЯ-аас зохион байгуулж буй “Алба хаагч бүрт- орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд үр бүтээлтэй ажилласан 55 алба хаагчид мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Одоо ажиллаж байгаа офицер, ахлагчийн цолны нэмэгдлийг 25,30 хувиар үргэлжлүүлэн олгох, эрх зүйн байдлыг дордуулахгүй байхаар зохицууллаа. Мөн энэ онд Засгийн газрын тогтоолоор алба хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэн олгосон. Энэ бол та бүхний амжилт, бүтээмжийн үр дүн төдийгүй итгэл найдвар, урам зориг, үүрэг хариуцлага гэж ойлгоорой” хэмээн ярьж байв. Үүнээс хойш шилдэг сайн ажилласан алба хаагчдаа урамшуулсан шиг урамшуулдаг болсон. Ер нь нэг жишиг тавиад өгсөн гэж боддог. А
лба хаагчдын стрэссийг тайлах, эрүүл амьдралын хэв маягтай болгох зорилгоор бүх газар, нэгжүүдийг фитнессийн заалтай болгосон. Бүр үүрэгжүүлж өгсөн. Үүнд алба хаагчдыг хүн амьнаас нуугдаж хулгайгаар орох биш ажлаа зохицуулаад хэзээд ч орж бие бялдар, стрэссээ тайлах өөртөө цаг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Ажил гэр гэж явсаар гэх ялархсан олон жилийн энэ яриаг таслаж, хүн өөртөө анхаарах хэрэгтэй, эрүүл байж эрүүл шийдвэр гаргадаг гэж үздэг хүн. Т.Сүхболд хувь хүн нь өөрөө усанд сэлдэг, эрүүл хоолны дэглэм барихыг хичээдэг, морин хуур тоглодог, спортоор хичээллэдэг юм байна лээ. Хүний эрхийн чиглэлээр 26 бодит ажил хийж хэрэгжүүлж буй талаараа тусгайлан сэтгүүл гарган УИХ, ЗГ, ХЭҮК-д танилцуулсан байна лээ. Тэр сэтгүүл онлайнаар байхад нь нэмэж нуршаад юүхэв. Залуучуудыг их дэмжсэн дээ. Та нар мэднэ зөвлөлийн гишүүд эрс залуужсан. Ах нар дараад гаргадаггүй, эд нар л ээлжилдэг юм гэх хуучны яриа алга болж, чадал чансаагаа сорихыг хүссэн, шалгуурт нь нийцсэн залуучуудад бүгдэд нь боломж олгосон.
Ер нь бүх нэг, газрууд Т.Сүхболд даргын хурдыг гүйцэхэд хэцүү байсан байх. Арай л хурдтай. Үүрэгжүүлсэн ажлаа он сартай нь тавтад коридорт дэлгэцэн дээр дарга цэрэггүй хэн ямар ажлуудаа хийсэн хийгээгүйг нь ил цахимаар тавьчихдаг болсон. Энэ хөндлөнгийн хүнд хүртэл харахад их сонирхолтой. Ажил хэзээ дуусах нь мэдэгдэхгүй гацаад, хаана яваа нь мэдэгдэхгүй байхгүй амар болсон. Алба хаагч бас өөрийгөө хамгаалдаг байх ёстой гэж үзээд машиныг нь 360 градусын камертай, энгэрийн камер, драггер гээд бүх техник хэрэгслийг шинэлчилсэн. За ер нь хувцас хэрэглэл, тоноглол дээр хийх боломжтой зүйлсээ хийсэн.
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага үе үеийн удирдлагын түүхэнд уруудах гэхээсээ илүү өсөн дэвжиж, өргөжин тэлж явсаныг сүүлийн 3 удирдлагын хийсэн ажлаас харагдана. Олон хүний амь амьдралыг тэтгэчих гээд улс төр, нийгмийн хавчуурган дунд явдаг хүмүүсээ хайрлайж, ойлгож, харааж зүхэхээс илүү хүн гэдэг талаас нь цагдаадаа элэгтэй байсан, хийсэн бүтээсэн талаас нь хүндэлж, ойлгож явахыг хүсье.
Нэгийг нөгөөтэй битгий харьцуулж байгаарай. Бүгд өөр өөрийн үүргээ гүйцэтгэж, олон хүний амьдралд эерэгээр нөлөөлсөн хүмүүс юм шүү. Товчхондоо сонирхож магадгүй гэсэн энгийн өнцөгүүдээс нь бичив. Бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье!



Угаарын хийн хордлогоос сэргийлье
Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Угаарын хийн хордлогоос сэргийлье
Агаарын чанарын мэдээ: 2025.10.22
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа
Сэтгэгдэл бичих хэсэг