П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын өрхийн зуухны инженер П.Анхбаяр “Угаар мэдрэгчийн баталгаа таван жил, тасралтгүй ажиллуулахад гурван жилийн баталгаатай. Ихэвчлэн механик эвдрэл болон хэрэглэгчийн хайхрамжгүй байдлаас угаар мэдрэгчийн гэмтэл үүсдэг. Төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээсэн бөгөөд нарийвчлал, мэдрэх чадвар өндөр болсон.

Засвар үйлчилгээний хэлтэс долоон дүүрэгт ажиллаж, шаардлагатай айл өрхүүдийн пийшинг хөөлж, засварлаж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй дуудлага ирж, 2384 айлд үйлчилгээ үзүүлээд байна. Стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэснээс болж угаарын хий үүсэх тохиолдол ихэссэн. Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна. Жишээлбэл, сайжруулсан түлшний шаталтын хугацаа найман цаг байдаг ч айл өрхүүд 5–6 цагийн дараа гал унтарсан гэж үзэн яндангаа хаадаг. Үүний улмаас угаарын хий үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж, бат бөх газар байрлуулж, унтраахгүй байх шаардлагатай. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон дуудлага ирж байгаа бөгөөд 15 мянга гаруй угаарын тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 644 өрхөд шөнийн цагаар угаарын түвшин аюултай хэмжээнд хүрч, хяналтын ажилтнууд газар дээр нь очиж, авран хамгаалсан. Нийслэлийн долоон дүүрэгт хариуцсан хяналтын багууд ажиллаж, угаарын хий илэрсэн айлд утсаар болон биечлэн очиж сэрэмжлүүлэг өгдөг. Утас холбогдохгүй бол хажуу айл руу холбогдож, шаардлагатай тохиолдолд жижүүрийн баг очин ажиллаж байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын бүх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс бага байна  "Сэлбэ дэд төв" 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулна  Өнгөрсөн шөнийн мэдээллээр 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа  Вьетнам авто засварын газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ  Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 31-р хороо, Монель орчимд ажиллалаа  Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг хэрэглэнэ  Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран хагас коксон түлшний үйлдвэр барина  Зөвлөмж: Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Зааварчилгаа: Энгийн болон уламжлал зууханд галлагаа хийх  Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ  А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна  Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.