ХЗДХ-ийн сайд мөрдөн байцаагч, тэртусмаа шүүх бүүр ч биш

"Хүн засагладаг биш хууль засагладаг болно" хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг өнөөдөр яг эсрэгээрээ хүн засагладаг болсныг Ерөнхий сайдын томилгоо баталсан. Ардчиллыг дээдэлдэг, хууль мэддэг хүн бүр хуулийн сайдын томилгоонд үнэхээр гайхаж бас эгдүүцэн хүлээн авч байна.

Ардчиллын “алтан хараацай” Э.Бат-Үүл “МАН хоорондоо алалцахдаа ардчиллыг устгахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй!” хэмээн жиргэжээ.  Үнэн юм.
“Өш хонзонгийн” томилгоо хэмээн нэрлэгдсэн Ерөнхий сайдын энэ шийдвэр бол өрсөлдөгчөө “яллан” буулгаж авах гэсэн улс төрийн зорилготой. Энэ нь анхнаасаа тодорхой байсан.  Өөрөө ч ард түмэнд хандсан мэдэгдэлдээ Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбогдсон хэмээн мэдэгдсэн нь ардчиллын үнэт зарчмаас гадна Үндсэн хуулийн үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн юм. Ялангуяа Үндсэн хуулийн 16/14 буюу “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой бүхэл бүтэн бүлгийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ.
Улс төрийн өрсөлдөгчөө буулгаж авахын тулд ХЗДХ-ийн сайдыг тодорхой үүрэг даавгавар, чиглэлтэйгээр томилж буй нь хуулийн бүх эрх мэдэл, хүчийг дайчилж нэг зүгт чиглүүлээрэй гэсэн үг болж байна.
Шударга ёс, нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд бүхэл бүтэн хууль хүчний салбарыг дайчилна гэдэг юу гэсэн үг вэ? Монгол Улсад энээс өөр гэмт хэрэг байхгүй, байсан ч битгий тоо гэсэн үг үү?
ХЗДХ-ийн яаманд ЦЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн нийт 14 байгууллага харьяалагддаг. Үүнээс ЦЕГ-т нь Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн газар гээд тус тусын үүрэг чиглэл бүхий хууль хүчнийхэн шууд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг.
Үүнээс үзвэл ХЗДХ-ийн “сайд” Б.Энхбаяр ЦЕГ-ын даргад “нүүрсний хулгайч” тэр тэрийг ясыг нь цайтал шалгаад, эрүүдэн шүүгээд ч хамаагүй хэргийг нь хүлээлгэ гэдэг тушаал өгч Ерөнхий сайдынхаа даалгаврыг биелүүлэх үү?!
Ийм байдалд хүрвэл энэ улсад маань юу болох вэ? Юун шударга ёс!!! Жинхэнэ утгаараа улс төрийн хэлмэгдүүлэлт явагдах нь.
Ерөнхий сайдын ухаанаа алдсан хувийн эрх ашгаас болж МАН-ын зодоон хууль хүчнийхний хэлмэгдүүлэлтээр үргэлжлэх нь хэнд хэрэгтэй юм бэ?
Ерөнхий сайд аа, ХЗДХ-ийн сайд бол цагдаа, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгч биш ээ. Тэртусмаа Үндсэн хуульд заасанчилан хэн нэгнийг гэм буруутайг нотолдог шүүх бүүр ч биш юм.
Тиймээс ардчилсан Монголын түүхэнд, тэртусмаа улс төрийн түүхэнд гарч байгаагүй Ерөнхий сайдын “амиа бодсон” шийдвэрийг эрүүл ухаантай хүн хүлээж авах аргагүй ээ. Эсвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний эв нэгдэл, ардчиллын үнэт зарчмынхаа төлөө улстөржилгүйгээр нэгдэж Ерөнхий сайдыг огцруулахаар өөр гарц үлдсэнгүй бололтой



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.