Шархадны нийт 19.2 га талбайд 2184 айлын орон сууцны цогцолбор барихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний төв барина. Энэ хүрээнд эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 99 хувьтай үргэлжилж байна. Харин үлдсэн 152 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 59 хувь, 76 айлын хоёр блок орон сууцны бүтээн байгуулалтын ажил 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.



Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ
Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу
Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ
БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг