НАТО-гийн гишүүн орнууд АНУ-ын шахалтаар Оросоос газрын тос худалдан авч байгаагаар шалтаглан Хятадын эсрэг гаалийн татвар нэвтрүүлэхийг оролдвол шийдвэртэй хариу барина гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Линь Зянь мэдэгдэв.
“Хятад улс дэлхийн улс орнуудтай, тэдгээрийн дотор Оростой худалдаа-эдийн засаг болон эрчим хүчний салбарт хатран ажиллаж байгаа хууль ёсны бөгөөд үүнийг өөнтөглөх үндэс байхгүй. Хятадын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд манай улс шийдвэртэй хариу арга хэмжээ авч, бүрэн эрх, аюулгүй байдал, ашиг сонирхлоо тууштай хамгаална” гэж тэр цохон тэмдэглэсэн байна.
“Европын Холбоонд шахалт үзүүлэхийг оролдож буй АНУ-ын үйлдэл нь дангаараа айлган сүрдүүлж, эдийн засгийн албадлага тулгадаг нийтлэг жишээ юм. Ингэснээрээ АНУ олон улсын худалдааны дүрмийг ноцтой зөрчиж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин холбооны аюулгүй, тогтвортой байдалд заналхийлж байна” гэж Хятадын дипломатч онцолжээ.



Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ
Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй
Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ
Францын Үндэсний хурлыг тараах талаар Ерөнхийлөгч Макрон мэдэгдэл хийнэ
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг