УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ор үндэслэлгүй гүтгэсэн болохыг тогтоожээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө зарласнаас хойш зохион байгуулалттайгаар харлуулан гүтгэх, доромжлох, элдэв  хэрэгт холбох нь хэрээс хэтэрсэн. Тэр дундаа мэргэжлийн сэтгүүлч, редакцгүй, хэн ажиллуулдаг нь тодорхойгүй цахим сайт болон нэрээ нууцалсан хаягнаас нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээлэл ихээр түгээх болсон. Жишээлбэл, “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар нүүрс тээврийн компанитай байжээ”, “Админерал” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тус компанийн эзэн нь Д.Амарбаясгалан, мөн “X.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байсан”   зэрэг мэдээллийг uul.mn гэх нэртэй сайтаар тараасан нь ор үндэсгүй, баримтгүй гүтгэлэг болохыг шүүхээс тогтоожээ.  

Тодруулбал,  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх  мэдээлэлтэй холбогдуулан нэр төрөө сэргээлгэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс “Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч “Гранд Экстернал Инвестор” ХХК-д даалгаж, түүний нэр хүндийг сэргээсүгэй” гэсэн шийдвэр гаргажээ.  Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.

Ингэхдээ тэрбээр “Шүүхийн энэхүү шийдвэр нь аливаа хүн, байгууллага зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж, төрийн албан тушаалтны нэр хүндийг гутаах оролдлого хууль, шүүхийн өмнө хариуцлагаас мултрах боломжгүй гэдгийг анхааруулъя. Иймд иргэд, олон нийтэд ташаа мэдээлэл түгээж, нийгмийг төөрөгдүүлэх оролдлого бүхэн хууль хяналтын байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг болохыг дахин онцлон тэмдэглэж байна” гэжээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.