Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “2000 оноос дэлхий нийтээр есдүгээр сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэж ирсэн. 2007 оноос Монгол Улсад тус өдрийг тэмдэглэж байна. Улаанбаатар хотод 750 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 600 мянга орчим нь өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн нэг км квадрат нутаг дэвсгэрт дунджаар 1900 гаруй автомашин ногдож байна. Дэлхийн өндөр нягтшилтай хотуудтай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт. Тээврийн хэрэгслээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэд хэдэн бодис ялгардаг. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын ислийн нэгдэл, нарийн ширхэгтэй тоосонцрууд ялгарч байдаг. Мөн чимээ шуугианы бохирдол бий болгодог. Нэг өдөр ч гэсэн ыорчны бохирдлоос сэргийлэн автомашинаас татгалзахыг уриалж байна” гэлээ.

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Мөн энэ өдөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Автомашингүй бүсчлэлээс бусад гудамж, замд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас “Автомашингүй өдөр” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт явуулж ажиллана” гэлээ.

Энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж буй. Маршрутын өөрчлөлтийг танилцуулъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй  Хятад улс дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ыг 5 жилийн дотор гүйцнэ гэв  Монгол Улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг 7 хоногт 7-11 бүртгэгдэж байна  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ  Балба: Үймээний улмаас 22 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаад байна  Улаанбаатар хотод 400 борлуулалтын цэгээр шахмал түлш худалдаална  Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ой тохиолоо  Хууль: 250 хүртэлх өрхөд цэцэрлэг, 1000 хүртэлх өрхөд сургууль төлөвлөхөөр тусгалаа  Иран: Америкыг сохороор дагахгүй байхыг уриалж байна  БЗД: Шөнийн эргүүл хийснээр гэмт хэрэг, зөрчил 9,5 хувиар буурчээ  “Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо боллоо  Д.Амарбаясгалан Казахстаны Цахим засаглалыг дэмжих төвтэй танилцлаа  УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНКазахстан Улс дахь албан айлчлал эхэллээ  Украинд олон үндэстний цэрэг байрлуулахаар төлөвлөж байна  Төсөв 2026: Үндэсний баялгийн сан 2,956.1 тэрбум төгрөгөөр арвижна  Фридрих Мерц: НАТО-г задрахаас Герман аварсан  Ч.Алтантуяа: Хоёрхон цаг хөлдөөх эмчилгээ хийлгээд, хавдрын хэмжээ 50 хувь буурсан  Хөлдөөх эмчилгээ эрүүл эдийг гэмтээдэггүй, хорт хавдрыг маш сайн устгадаг давуу талтай  Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ  Бүсчлэл харгалзахгүйгээр дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна  Б.Баярсайхан: Хоёр хими эмчилгээний дараа хавдрын үсэрхийллүүд эдгэрч, алга болсон  “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ  “НАНДИН БОЛОВСРОЛ” ЭКСПО ЯАРМАГТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ  “Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог”  Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ  Богд хааны Хүрэн ордны зүүн талын газрыг буцаан авна  Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг хориглов  Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна  Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар 21 орны 43 баг бүртгүүлжээ  “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.