Хууль: 250 хүртэлх өрхөд цэцэрлэг, 1000 хүртэлх өрхөд сургууль төлөвлөхөөр тусгалаа

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэн баталсан.

Хотжих үйл явц эрчимжиж, хот, суурин газрыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр томоохон хот, суурин газарт хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл үүсэж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд зориулсан төрийн үйлчилгээний хүртээмж муудаж, түүнээс шалтгаалсан эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлууд үүсэх болсон. Тиймээс Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тавигдах шаардлагад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн хүртээмжийг тооцоолсон байхаар, түүнчлэн хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь 250 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцохоор тусгалаа.

 Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх асуудлыг санаачлан зохион байгуулахад, мөн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахад Хот байгуулалтын тухай хуульд заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тавигдах шаардлагуудад нийцүүлэх, түүний дотор энэ хуулиар нэмж тусгаж байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн хүртээмжийг тооцоолсон байх шаардлагыг мөн хангасан байхаар өөрчлөлт орууллаа.

Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхтэй одоогийн хуулийн зохицуулалт дээр газрыг олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаас гадна хяналт тавих, тайлагнах үүрэгтэйгээр тусгалаа.

Дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дараах хуулиудад өөрчлөлт орууллаа. Үүнд:

-Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо Хот байгуулалтын тухай хуульд заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэхээр нэмж тусгаж, хэрэв нийцээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзахаар хуульчиллаа. Барилгын тухай хуульд заасан барилгын зураг төсөлд тавигдах шаардлагад зураг төслийг хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан байхаар нэмж тусгасан болно. 

-Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулж, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуульд заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагын дагуу зохион байгуулахаар нэмж тусгасан.

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулсан бөгөөд нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах Хотын зөвлөлийн бүрэн эрх дээр уг төлөвлөгөөг батлахдаа холбогдох хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, батлахаар заасан.

-Түүнчлэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоомжид заасан журмаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хотын захирагчийн бүрэн эрх дээр ийнхүү батлуулж, хэрэгжүүлэхээс гадна тайлагнах чиг үүргийг нэмж тусгасан.

Хууль батлагдсанаар хот, суурин газарт эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой тооцож, хуульд заасан өрхийн тоо хэмжээг харгалзан төлөвлөлтийн баримт бичигт тусгах, улмаар уг төлөвлөлтөд тавигдсан шаардлагыг баримтлаагүй бол барилгын ажлыг эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар хуульчилж, энэ талаарх аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүргийг тодорхой болгосон. Ингэснээр хот, суурин газарт эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг тооцоолохгүйгээр орон сууцны хороолол, хотхон, барилга барихыг хязгаарлаж, хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллаж байна  Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ  Иргэн та галлагаагаа зөв дарааллаар хийж, угаартах эрсдэлээс сэргийлээрэй  Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ  Э.Цогболд: Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй  Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ  П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна  А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна  “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ  Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ  А.Амартүвшин Гандан орчимын түлш борлуулах цэгт ажиллалаа  А.Амартүвшин түлшний цэгийг нэмэгдүүлнэ гэлээ  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  БЗД: Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг сэргийлэх арга хэмжээ боллоо  Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ ТА ХИЙ ХООСОН ШҮҮМЖЭЭР ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬ!!! гэв  Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй  "Хотула" аппликейшнийг ашигласнаар борлуулалтын цэгүүдийн нөөцийн мэдээллийг авах боломжтой  А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна  Хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлш болон угааж баяжуулсан мидлинг түлшийг 400 орчим цэгээр борлуулж байна  А.Амартүвшин: Хагас коксон, сайжруулсан шахмал болон угааж баяжуулсан мидлинг түлшийг 400 орчим цэгээр борлуулж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 397 цэгээр гурван төрлийн түлш борлуулж байна  А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна  Өнөөдрийн байдлаар түлш борлуулах 400 цэг ажиллаж байгаа бөгөөд 3 төрлийн түлшнээс сонгох боломжтой  Угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраахгүй байхыг онцгойлон анхааруулж байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.