Д.Амарбаясгалан Казахстаны Цахим засаглалыг дэмжих төвтэй танилцлаа

 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан айлчлалынхаа хүрээнд (2025.09.04) тус улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яамны харьяа Цахим засаглалыг дэмжих төвтэй танилцлаа.

Цахим засаглалын үзүүлэлтээр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгддэг Казахстан улсын энэхүү төв нь төрийн удирдлагын цахим шилжилтэд мэргэжил,  арга зүй, эрдэм шинжилгээ, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, GovTech технологи боловсруулах, нэвтрүүлэх, дижитал төслүүдийн уялдааг хангах, төрийн байгууллагуудын болон төрийн үйлчилгээний ил тод байдал, чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 Манай улсын тэргүүлэх чиглэлд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил чухал ач холбогдолтой төдийгүй төрийн үйл ажиллагааг цахимжуулах ажил үе шаттай үргэлжилж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгож, парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжихэд анхаарч ирсэн гэв. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан үсрэнгүй шилжилтээс хоцрохгүй байх нь олон улсын өмнө тулгарсан сорилт болж буйг дурдлаа

 Мөн айлчлалын баг бүрэлдэхүүн Казахстан Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр олон улсын зах зээлийн орчин нөхцөл, хөрөнгө оруулалтын судалгаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчны дэмжлэг, эрх, үүргийн ялгаа зэрэг асуудлыг хөндөж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.