Европын Холбооны удирдлага Украинд олон үндэстний цэрэг байрлуулах замаар дайны дараах аюулгүй байдлын баталгаа олгох нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байна.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены мэдэгдсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аюулгүй байдлын ийм баталгаа олгоход Америкийн оролцоо байх болно гэдгийг батлан илэрхийлсэн байна.
Олон үндэстний цэрэг байрлуулах ажиллагааны хүрээнд АНУ-ын хяналт тандалт, удирдлага, тагнуулын тоног төхөөрөмжийн системд түшиглэн олон арван мянган цэргийг байрлуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте болон Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен зэрэг Европын удирдагчид Украины асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр хоёр хоногийн дараа Парист цугларах төлөвтэй байна.



Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ
Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй
Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ
Израилын шоронд хоригдож байгаа палестинчуудыг барьцаалагдсан израильчуудаар солино
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг