Ч.Алтантуяа: Хоёрхон цаг хөлдөөх эмчилгээ хийлгээд, хавдрын хэмжээ 50 хувь буурсан

“Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгээр эмчлүүлэгч Ч.Алтантуяагийн сэтгэгдлийг хүргэж байна.  Тэрбээр хөлдөөх эмчилгээ хийлгэж, хавдрын хэмжээ нь хоёр дахин буурч, эдгэрч байгаа юм.

-Та манай уншигчдад өөрийнхөө түүхээс хуваалцаач?

-Өнөөдөр их сайхан өдөр байна. Би энэ эмнэлэгт ирж, эмчилгээнд орчихоод Монгол руугаа буцсан юм. Улмаар сар гаруйн дараа эргэн ирж, шинжилгээнд орсон. Гэтэл хавдрын хэмжээ эрс багасаж, идэвхижилгүй болсон гэсэн сайхан мэдээ сонссон. Тиймдээ ч сэтгэгдлээ хуваалцаж байна.  Би 15 жилийн өмнө элэгний С вирусээр өвдсөн. Тухайн үедээ С вирусын идэвхижил устгах эм уусан юм. Эм ууснаар биед мэдэгдэх зовиургүй болсон. Жил болгон л вирусээ тоолуулна. Сар болгон шинжилгээ өгдөг байлаа. Тэр болгонд л зүгээр гэсэн хариу гардаг байсан.  Зарим нэг үзүүлэлт л жаахан их гардаг байснаас өөр шинж тэмдэг байгаагүй. Харин ковидын үеэр тогтмол хяналт алдагдчихсан юм. Ковидын дараа үзүүлэхэд ямар нэг асуудал байгаагүй. Түүнээс жил хагасын дараа дахиад үзүүлтэл нэлээд том хавдартай байна гэсэн онош хэлсэн.

Гадуураа бүрхүүл үүсчихсэн, нэлээд том хавдар байсан. 8.5х5.3 хэмжээтэй, элэгний зүүн дэлбэнг тэр чигээр нь эзэлсэн шахуу том хавдартай болсноо мэдсэн юм. Онош тогтоогдсон даруй л ХСҮТ-д очиж, эмч нарын зөвлөгөөнд орсон. Эмч нар “Өнөө, маргаашийг хүлээж, цаг алдаж болохгүй. Судас их ойрхон юм байна, таныг хагалгаанд оруулчихъя. Элэг тайрна” гэж хэлсэн. Хэдэн хувийг нь тайрах вэ гэж асуутал “50-60 хувийг нь тайрна” гэж хэлсэн. Үлдэгдэл нь бас элэг хатуурал маягтай болохоор байсан. Тиймээс би дургүйцсэн. Би өөрөө эмч. Тиймээс арай өөр, эрсдэл багатай эмчилгээний арга хайсан хэрэг.

-Тэгээд хаана эмчилгээнд орохоор шийдсэн бэ?

-Оношоо хүүхдүүддээ хэлтэл нэлээд цочирдорж хүлээж авсан. Тэгээд намайг Хятад руу авч явахаар болсон юм. Шууд Хөххот руу аваад явсан. Очоод үзүүлтэл боолт хийчихье гэлээ. 10 см хэмжээтэй болчихсон байсан бол боолт хийж болохгүй. Одоо найман см байгаа учраас боолт хийж болно оо гэсэн.  Боолтод орсон, аятайхан сайхан болсон. Элэгний алат, асат жаахан нэмэгдсэнээс өөр өөрчлөлт гараагүй. Боолт хийлгэснээс хойш сарын дараа дахиж ирж үзүүлээрэй гэсэн. Тэр хооронд элэг хамгаалах эмээ уугаад л явж байлаа.  Ерөнхийдөө бүхий л үзүүлэлтүүд сайн байсан, гэвч хянуулахад ердөө л нэг см багассан байсан, хавдар нь. Уг нь боолт маш сайн болсон гэсэн боловч тийм үр дүн гарсан. Энэ хооронд манай хүүгийн бие Тайландад байхдаа өвдөөд, намайг Хөххот авч явах хүн байдаггүй. Тиймээс Монголдоо боолтод орсон. Боолтоо хийлгэчихээд хяналтдаа орсон чинь бас л нэгхэн см боогдсон байсан. Хоёр эмчилгээний дараа ердөө л хоёр см багасаж, цаана нь зургаан см нь үлдчихэж байгаа юм.

-Гуанжоугийн эмнэлгийг та хэрхэн судалж, олж очиж эмчилгээнд оров?

-Монголдоо эмчилгээнд ороод байж байтал нэг найз маань надтай холбогдсон юм. Түүнд өөрийнхөө байгаа байдлыг хэллээ. Гэтэл Гуанжоу хотод байдаг хавдрын эмнэлгийг зааж өгсөн. Монголд эмч нар нь ирээд, үзлэг хийж байхтай нь таарсан юм. Очоод үзүүлсэн. Олон дахин боолтод ормооргүй байгаагаа хэлж, ямар эмчилгээ санал болгохыг нь асуусан. Надад хөлдөөх болон түлэх эмчилгээний аль нэгийг хийж болно гэсэн. “Ганц удаа юу, олон давтамжтай юм уу” гээд асуулаа.  Ганц удаа л хийнэ гэсэн хариу өгөхөөр нь явахаар шийдээд Гуанжоуд очсон.  

-Танд ямар эмчилгээ хийсэн бэ, гарсан үр дүнгийнхээ талаар дэлгэрүүлж яриач?

-Хөлдөөх эмчилгээг хийлгэсэн. Огт өвдөөгүй, ямар нэгэн зовиур өгөөгүй. Сөрөг үр дагавар ч гараагүй. Хоёр цаг орон дээр хэвтээд, азотын хийгээр хөлдөөх эмчилгээ хийгээд л болчихсон. Босоод явж, хоол ундаа идэж болно гэсэн. Маш богино хугацаанд хийчихдэг эмчилгээ юм байна. Хөххотод боолтод орж байхад элэгний алат, асат 500 болтлоо ихсэж байсан. Харин энд бол 170 болж л өссөн. Эмчилгээ хийлгэснээс хойш 40 гаруй хоноод эргэж ирж, хяналтын шинжилгээндээ орсон юм. Ирэхэд хариуцсан эмч маань солигдсон байсан. Шинэ эмч бидэнд бүхий л зүйлийг тайлбарлаж өгсөн. Зураг дээр заагаад л тайлбарлаж, элэгний хавдар идэвхигүй болсон байна гэдэг мэдээг дуулгасан. Нэмээд хэмжээ нь 50 хувь буурсан.  Хавдрын хэмжээ нь агшаад, 4.3 см болчихсон. Одоо эмээ зааврын дагуу ууна. Монголдоо хяналтаа хийлгээд, бай эмчилгээний эмээ ууна, 42 хоногийн дараа эргэж ирж хяналтдаа орно гэсэн заавар аваад л байж байна. Энэ бол ааш их баяртай мэдээ. Эмчилгээ сөрөг нөлөө байхгүй, эд эс гэмтэхгүй бол хүн маш хурдан сэргэлт аваад, хэвийн байдалдаа ордог юм байна.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ  “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал  “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.