Хөлдөөх эмчилгээ эрүүл эдийг гэмтээдэггүй, хорт хавдрыг маш сайн устгадаг давуу талтай

Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь  хөлдөөх эмчилгээ юм. Энэ талаар  БНХАУ-ын  Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Бага зүслэгийн тасгийн эрхлэгч  Хө Жяньюйтай ярилцлаа.

-Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

 -Намайг Хө Жяньюй гэдэг. Би Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Бага зүслэгийн тасгийн эрхлэгч.  Миний үндсэн ажил нь хожуу шатны хавдартай өвчтөнд бага зүслэгийн эмчилгээ хийх. Үүнд криабляци, радио долгионы абляци, радио давтамжийн абляци мөн цацраг идэвхит үр суулгах зэрэг төрөл бүрийн бага зүслэгийн мэс засал багтдаг.  Гол зорилго нь хожуу шатны хавдартай өвчтөнд цаашдын эмчилгээ хийх, өвдөлтийг намдаах, амьдралыг уртасгах юм.

-Хөлдөөх эмчилгээний талаар ойлголт өгөөч, хэзээнээс эхэлж хийж эхэлсэн бэ?

-Эхлээд богино долгионы абляцийн тухай ярья. Олон нийтэд мэдээлэгдсэнээр 1997 онд Японы эрдэмтэд анх эмчилгээнд ашигласан байдаг. Харин манай улсад богино долгион эмчилгээг 2000-аад оны эхээр хэрэглэж эхэлсэн.  Гэхдээ тэр үед хэрэглээний хүрээ харьцангуй бага байсан.  Харин криоабляцийн буюу хөлдөөх технологийг  манай улсад хамгийн анх 1990-ээд онд миний багш  Шанхайн Жонгшань эмнэлэгт туршиж эхэлсэн байдаг. Улмаар тэр  оноосоо  хэрэглэх болсон. Манай эмнэлэгт 2015, 2016 оноос хөлдөөх эмчилгээг ашиглаж эхэлсэн.  Намайг эмнэлэгт ажиллаж эхэлснээс хойш харьцангуй их хийдэг болсон.  Тухайлбал,  сардаа 20-30, цаашлаад 30-40 хагалгаа хийж байна.  Өнгөрсөн жил хагалгааны тоо их байсан.  Харин энэ жил арай бага байна.

-Хөлдөөх эмчилгээг бүхий л төрлийн хавдарт ашиглаж болох уу?

-Хөлдөөх эмчилгээ нь  абляци технологийн нэг төрөл юм. Нарийн тайлбарлавал, хөлдөөх байдлаар хавдрын эсийг устгах гэж ойлгож болно.  Абляци хийх технологи нь үндэсний дүрэм журмын дагуу өөрийн гэсэн зохицуулалттай байдаг. Үүнийг “хязгаарлагдмал эмчилгээний технологи” гэж тодорхойлж болно.   Хязгаарлагдмал эмчилгээний технологи нь өвчтөнг хамгаалах зорилготой бөгөөд албан ёсны зөвшөөрөл авч хэрэглэх ёстой.  Энэ эмчилгээг яаж хийдэг талаар тайлбарлая. Эхлээд бид эмгэг голомтыг тодорхойлно.   Хэрэв тухайн өвчтөнд хожуу шатны хавдар, эсвэл уушгины,  элэгний болоод  бусад төрлийн хавдар байвал хөлдөөх аргаар эмчлэхэд тохиромжтой гэж үздэг. Улмаар комьпютер томографийн хяналт дор өвчтөнийн биеийн байдлыг үнэлж, эсрэг заалт байгаа эсэхийг шалгана.  Хэрвээ эмчилгээ хийхэд харшлах зүйлгүй бол тусгай хөлдөөх зүүгээ  хавдарт хүргэж байрлуулна. Дараа нь хөлдөөх хийг шахах байдлаар эмчилгээг хийдэг гэж ойлгоход болно.  

-Жаахан дэлгэрүүлж тайлбарлаач, ямар төрлийн хөлдөөх хий ашигладаг вэ. Хавдрыг хөлдөөчихөөр л эсүүд нь үхдэг гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар хөлдөөх эмчилгээний хоёр төрөл байдаг, нэг нь “Кангбо хутга” (Kangbo knife). Энэ нь шингэн азотоор хавдрыг хөлдөөж устгадаг эмчилгээний арга юм. Энэ арга нь “Бостон Сайнс” (Boston Scientific) компанийн технологи бөгөөд олон удаа хийсэн, олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг, нэр хүндтэй технологи юм. Нөгөө нь аргон-гелийн хутга бөгөөд энэ нь аргон хийгээр хөлдөөж, гели хийгээр дахин халаах зарчмаар ажилладаг.  Энэ үед эмгэг физиологийн процесс явагддаг бөгөөд эмчлэх хэсгийн эд нь гэнэт -185°C хүртэл хөлдөж, -180°C орчим температуртай мөсөн бөмбөлөг үүсдэг. Мөсөн бөмбөлөг нь хавдрын бүх эдийг бүрэн хамрах ёстой бөгөөд хамармагц тэр даруйд хөлддөг. 

Дараа нь 36–37°C орчим халуун гели хийгээр хэдхэн минутын дотор дахин халаадаг. Ингэснээр мөсөн бөмбөлөг задарч хавдрын эсүүд устдаг. 

-Хөлдөөх эмчилгээний арга бусад эрхтэнд сөргөөр нөлөөлөхгүй биз дээ?

-Ерөнхийдөө хөлдөөх эмчилгээний давуу тал нь эрүүл эдийг бага гэмтээдэг.  Цөсний сувгийн тогтолцоо, венийн болон хялгасан судасны тогтолцоог бараг гэмтээхгүй.  Ялангуяа уушгины эд, гуурсан хоолойн бүтэц, нарийн гуурсан хоолойн хучуур эдийг бага гэмтээдэг  нь том давуу тал юм.  Хэрэв зүүгээ нарийн байрлуулж чадвал бараг асуудал гардаггүй.  Мөн эдийн нөхөн сэргэлтийн асуудлыг тооцохгүй бол өнөөдөр хийсэн бол маргааш нь  ч дахин хийж болно.   Учир нь хөлдөөх эмчилгээ биеийн физиологийн үйл ажиллагаанд бараг нөлөөлөхгүй, мэдэгдэхүйц гаж нөлөө байхгүй.  Гол нь зүү тавилт маш нарийн байх ёстой гэдгийг давтан хэлье.  Манайх шиг нарийн ажиллавал  гаж нөлөө байхгүй.

-Биеийн аль ч хэсэгт байрлалтай хорт хавдарт энэ эмчилгээг хийж болох уу. Эсвэл ямар нэг хазгаарлалттай юу?

-Аюултай байрлалд хийхэд мэдээж хязгаарлалттай. Мөн бүх тохиолдолд хөлдөөх эмчилгээ тохиромжтой биш.  Энэ бол арга зүйн асуудал, ямар тохиолдолд хийх, ямар тохиолдолд хийхгүйг эмч л шийднэ.  Аюулгүй эсэхийг сайтар тооцох хэрэгтэй.  Ихэнх тохиолдолд хийж болно.  Жишээ нь,  хүзүүний, уушгины, хэвлийн хавдар гэх. Хөндий эрхтэнд хийж болох эсэх дээр хэлэхэд, нойр булчирхайн, бөөрний дээд булчирхайн, давсаг, түрүү булчирхай хавдар, мөн яс булчингийн, цээжний хана, хөхний хавдарт ч  хөлдөөх эмчилгээг хийж болно.  Хамгийн гол нь хавдар нь ганц голомттой бол бүгдийг нь эмчлэх боломжтой. Хэрэв энэ нь үсэрхийлсэн хавдар бол дан ганц энэ эмчилгээг ашиглахад хэцүү.  Жишээ нь,  бүдүүн гэдэсний хавдар элэг рүү үсэрхийлсэн тохиолдолд, элгийг эмчилсэн ч бусад хэсэгт хавдар байхгүй гэж баталж чадахгүй шүү дээ.  Тиймээс химийн эмчилгээг хийлгэх  нь зүйтэй. 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ  “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал  “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.