Б.Баярсайхан: Хоёр хими эмчилгээний дараа хавдрын үсэрхийллүүд эдгэрч, алга болсон

“Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгээр эмчлүүлэгч Б.Баярсайхан сэтгэгдлийг хүргэж байна.  

-Та өөрийнхөө түүхийг бидэнтэй хуваалцаач?

-Би 2015 онд анх ходоодны хорт хавдар гэсэн онош сонсоод, Японд очиж мэс засалд орсон. Дурангийн хагалгаанд орж байсан юм, тухайн үедээ. Гэтэл 10 жилийн дараа буюу 2025 онд хавдар дахин сэдэрсэн. Монголдоо эмчилгээ хийлгэж байгаад сүүлдээ БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах энэ эмнэлэгт ирж эмчилгээнд орж байна. Бид судалж байгаад эмчилгээ хийлгэх хүсэлтээ гаргаж, гурав хоногийн дотор шийдээд л ирсэн. Одоо би 3 дахь удаагаа ирж эмчилгээ хийлгэж байна. 

-Анх ирэхэд ямар байсан бэ. Одоо үр дүн нь ямар байна?

-Нэлээд хүндэрсэн гэсэн оноштой ирсэн. 3, 4 дүгээр шатандаа орчихсон, өөр эрхтэнүүд буюу элэг, бөөр гээд хэд хэдэн газар үсэрхийлсэн байсан.  Эмнэлэгт хоёр эмчилгээнд орсны дараа сая гурав дахь удаагаа ирэхдээ комьпютер томографийн хяналт хийлгэсэн. Тэгэхэд элэг рүү үсэрхийлсэн байсан хавдар шохойжиж, эдгэх маягтай болсон. Бусад үсэрхийллүүд нь эдгэрч, байхгүй болсон гэсэн онош гарсан.  Анх хүлээж авахаас эхлээд л эмнэлгийн ажилчид нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй, эмчилгээ, үйлчилгээ сайтай гэдэг нь надад маш таалагдсан. Эмнэлгийнхээ  эмч, сувилагчдад энэ муухай өвчнөөс салгаж, эдгээж өгч байгаад үнэхээр их баярлаж байгаа. 

-Химийн эмчилгээ нь Монголд хийлгэхээс юугаараа ялгаатай байна вэ?

-Монголдоо химийн эмчилгээ хийлгэж байсан л даа. Цээжинд порт бил үү тавиад л хийдэг юм билээ. Монголд хийж байгаа химийн эмчилгээний тариа нь бүх биеэр тархдаг гэж эмч, сувилагч нар ярьсан. Ах нь эмнэлгийн хүн биш болохоор нарийн мэдэхгүй шүү дээ.  Гэхдээ Монголд эмчилгээ хийлгэхэд надад химийн тарианы хордлого нь нэг их мэдэгдээгүй.  Энэ эмнэлэгт бол химийн эмчилгээг цавины артерийн судсаар, яг хавдар байгаа хэсэг рүү нь хүргэх байдлаар хийдэг юм байна. Тэгэхээр хавдрын эдгэрэлтэд нөлөөлөх нөлөө нь ч гэсэн өндөр байдаг гэж ойлгосон.  Энд хими хийлгэхэд надад хордлого их өгсөн. Би өөрөө л дотроо бодож, ойлгосноор яг өвчнийхөө голомтод очиж үйлчилж байгаа болохоор тэр байх. Би энд нэмэлтээр нэг санал хэлмээр байна. Яагаад манай улс үүнтэй адил байгуулаад, энэ байгууллагатай хоршоод ажиллаж болдоггүй юм бол. Тэгвэл хор хавдраар өвчилсөн хүмүүст наандаж л онгоцны зардал хэмнэнэ шүү дээ. Монголдоо л ийм өндөр түвшний эмчилгээтэй сайн эмнэлгийг байгуулаасай гэж ЭМЯ, Төр засгаасаа хүсэж байна. 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ  “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал  “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.