Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ

4000 гаруй милийн зайд орших уулархаг нийслэл нь дараагийн Элизабет шугамын үргэлжлэл болж чадна. (Зураг: Getty/Metro)

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын талаар таны мэдэхгүй байж болох сонирхолтой баримтууд

Улаанбаатар хот бол манай гарагийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд жилийн дундаж температур нь хөлдөлтийн хэмээс арай өндөр байдаг. Уг нийслэлийн монгол нэрийг нь шууд орчуулбал "Red Hero" болно. Улаанбаатарт өнөөг хүртэл метроны системийг барьж чадаагүй л байна.

Энэ нь оролдлого дутсанаас болсон зүйл биш юм. Хотын өргөн гудамжны доор туннель ба хөнгөн галт тэрэгний тээврийг нэвтрүүлэх шаргуу хүчин чармайлт нь 15 гаруй жилийн турш хийгдэж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Франц зэрэг улс орон тусламж санал болгосон ч үр дүнд хүрсэнгүй.

Харин одоо Улаанбаатар хотод метро барих боломж бүрдээд байна. Метроны Элизабет шугам баруун зүгийн Рединг хотоос эхлэн зүүн зүгт Шенфилд хүртэл зорчигч тээвэрлэх, ягаан өнгийн логотой, агааржуулалттай төмөр замын шугам бөгөөд 4,300 миль зайд хүрнэ.

Тийм ээ, та үүнийг зөв уншсан - манай Элизабет шугам удахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гүнийг дайран өнгөрөх гэж байна.

 

Улаанбаатар хотын одоогийн төмөр замын вокзал нь орон нутгийн болон олон улсын жуулчдын төв юм. (Зураг: Getty Images)

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Фиона Блайт өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийн өргөөндөө Улаанбаатар хотын дарга Хишгээгийн Нямбаатартай уулзах үеэр Элизабет шугамын талаар анх дурдаж байв. Элчин сайдын сууц нь хотын захын энгийн нэгэн байшин бөгөөд дотоодын урлагийн бүтээл, Британий тугтай дэрнүүдээр чимэглэгдсэн байлаа.

Хотын дарга өөрийн зорилго, эрмэлзлийг илэрхийлж, уулзалтад өнгөрсөн жил хэвлэгдсэнээсээ хойш дэлхийн хот төлөвлөлтийн болон дэд бүтцийн сонирхогчдын дунд хурдан алдаршсан, “How Big Things Get Done” нэртэй номыг авчирсан юм.

Блайт түүний талаар хэлэхдээ:

"Тэр шууд л ажлын тухай яриандаа ордог, магтаалд тийм ч сонирхолгүй хүн. Тэр бол томоохон зүйлсийг хэрэгжүүлэхийг зорьж буй хүн" гэжээ.

 

Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт, муур Мискийгийн хамт, Нийслэлийн Засаг дарга Хишгээгийн Нямбаатартай хамт хуралдаж буй нь (Зураг: FCDO)

Тэрээр түүнийг болон гэргийг нь Йоркшир цайгаар дайлж, Их Британид сүүлийн жилүүдэд хэрэгжсэн “хамгийн том” ажлуудын нэгийг танилцуулсан юм.

Энэ уулзалт нь хотын дарга сонгогдсоноос ердөө нэг сарын дараа болсон бөгөөд гурван долоо хоногийн дараа Х.Нямбаатар дарга Лондон хотод ирж, “Элизабет шугам”-аар өөрийн биеэр зорчсон байна.

‘Монголд нэр хүндтэй хүнтэй галт тэргээр хамт явах нь нэлээд онцгой мэдрэмж байлаа’ хэмээн Блайт дурсан ярив.

 

Зүүнээс баруун тийш: Монгол Улсаас Их Британи Улсад суугаа Элчин сайд Э.Баттөмөр, Crossrail компанийн Саймон Беннетт, Хотын дарга Х. Нямбаатар, Crossrail компанийн Гүйцэтгэх захирал Пол Дайсон, мөн Блайт нар Бонд Стрийт өртөөнд (Зураг: FCDO).

Тэрээр энэхүү айлчлал болон хоёрдугаар сард болсон дахин айлчлалынхаа үеэр Их Британи Улсын Тээврийн сайд Майк Кэйн, Гадаад хэргийн яамны сайд Кэтрин Уэст, Crossrail компанийн гүйцэтгэх захирал Пол Дайсон зэрэг албаны хүмүүстэй уулзсан байна.

Блайтын тодорхойлсноор “маш шуудхан, гол асуудалдаа төвлөрдөг” хүн болох Нямбаатар дарга, ийм төрлийн систем Улаанбаатарт хэрхэн хэрэгжиж болохыг ойлгохын тулд ярианы эхэнд л нарийн дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулжээ.       

Үр дүнд нь, Элизабет шугамыг хэрэгжүүлсэн Crossrail International компани нь 19.4 км урт, 15 өртөө бүхий “Улаанбаатар метро” төслийн стратегийн зөвлөхөөр ажиллахаар болсон бөгөөд Их Британийн компаниуд хэдэн зуун сая фунтын өртөг бүхий холбогдох гэрээнүүдэд оролцох боломж бүрдсэн.

Энэ нь Британийн бизнесүүдэд том боломж төдийгүй Монгол Улсад ч асар их ач холбогдолтой. “Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн иргэдийн авто зам дээр зорчих хугацаа богиносож, агаарын чанар сайжирч, хотын амьдрал илүү идэвхтэй, өрнүүн болох юм.                                                          

Одоогоор Улаанбаатар хот хүн ам нь эрчимтэй нэмэгдэж, өргөн талбайд тархан суурьшсан, нийтийн тээврийн тогтолцоо нь бараг бүрэн автобусаас хамаарсан, хангалтгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол авто замын түгжрэл юм.

Их ачааллын цагт Яармаг чиглэлийн замаар өдөрт ойролцоогоор 95,000 тээврийн хэрэгсэл зорчдог. Ялангуяа өвөл -37°C хүртэл хүйтэрдэг газарт өдөр бүр хэдэн цагийн турш түгжирч суух нь үнэхээр хүнд нөхцөл.                                                          

Улаанбаатар хотод зарим иргэд нүүрс хэрэглэдэг, автомашины бохирдол ихтэй байдаг нь Улаанбаатарыг дэлхийн хамгийн их бохирдолтой нийслэлийн нэг болгосон. Хотын төвд өссөн хүүхдүүд хөдөө орчинд өссөн хүүхдүүдтэй харьцуулахад уушгины багтаамж нь 40%-иар бага байдаг.                           

Хотын иргэдийн хувьд энэ байдалд дургүйцэх нь ойлгомжтой. Метроны систем бол түгжрэлийг бууруулах хамгийн бодит шийдэл юм. Гэвч сүүлийн 15 жилийн хугацаанд түүнийг хэрэгжүүлэх бүх оролдлого бүтэлгүйтэж, олон хүнийг бухимдуулсан.                             

Харин Х.Нямбаатар хотын даргаар сонгогдсоноос хойш тэрээр нийслэлд өөрийн гэсэн “Элизабет шугам”-ыг төлөвлөх ажлыг эрчимтэй урагшлуулж байна.

 

Зураачийн дүрслэл: Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний доорх туннелиэр хурдан явж буй галт тэрэг (Зураг: Crossrail).

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ: “Монгол Улс болон Их Британи Улс хамтран дэлхийн түвшний метроны системийг эхнээс нь байгуулж байна. Энэ нь 1861 онд Лондонгийн газар доорх тээврийн системийг бий болгосон хотын зоримог алсын хараатай эн зэрэгцэнэ.

Энэхүү төсөл нь зөвхөн олон улсын стандартад нийцэхээс гадна, уян хатан, холбогдсон хотуудын талаархи хамтын үзэл баримтлалыг илэрхийлж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж бүхий 778 автомашины зогсоол барьж байна  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.