Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг нийслэлээс хэрэгжүүлж байгаа. Үүний анхдагч төслийн нэг нь Туулын хурдны зам. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 орчим хувиар нэмэгдүүлж, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэл 40 гаруй хувиар буурна. Авто замын түгжрэлийг шийдэхэд хамгийн үр дүнтэй төслөөр Туулын хурдны замыг нэрлэж байгаа.

Тэгвэл өчигдөр Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, авто замын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг эхлүүлсэн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр олон нийтэд мэдээлэл өгсөн. Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК нь инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам гээд олон салбарт ажлын туршлагатай. Дэлхийн 10 гаруй оронд салбар компанитай аж.
Туулын хурдны замын талаар Ерөнхий сайд асан С.Баяр “Энэ зам хэрэгтэй. Технологийн нарийн шийдэлтэй энэ байгууламжийг Хонгконгийн компани барих нь ч зөв. Монгол инженер, менежер, ажилчин дагалдуулж юм сургавал бүр сайн” гэж жиргэжээ.



Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ
Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу
Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ
БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг