Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя

Саяхан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлнэ гэж улсаас 53.5 тэрбум төгрөг гаргуулж аваад, тэр их хэмжээний мөнгөө өөрийн төрсөн дүү Ж.Азжаргалын компани болох "Кэй минералс солюшн" ХХК-иар дамжуулж, төсөл нэрийдлээр угаасан. гэх мэдээлэл тарсан. Тухайн төслийнхөө зөвлөх инженерээр Ж.Золжаргал өөрөө ажиллажээ. Төсөл нь огт хэрэгжээгүй буюу Тавантолгойн түлшний үйлдвэрийн хажууд хэсэг газарт шороон овоолго хийгээд орхисон нь ил болсон байна. Ах, дүү хоёрын хамтарсан төслийг нь Төрийн аудитын байгууллагаас шалгаж, мэдээж ямар ч үр ашиггүй гэсэн дүгнэлт үйлдэж, акт тавьжээ.

Ямар ч төсөл хэрэгжээгүй учраас үр дүнгүй гэдэг дүгнэлт нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл нэрийн дор 53.5 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн гэхэд үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй нь хачирхалтай.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нь 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Баянгол дүүргийн 9 дүгээр тойрогт сүр дуулиантай нэр дэвшиж, өөрийгөө үнэнч, шударга, эгэл жирийн инженер гэж сурталчилж, ард түмнийг төлөөлөн сонгогдож байсан нь саяхан. Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа цаасан дээрх төсөл барьж, сонгосон ард түмнийхээ хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс, татвар төлөгчдийн орлогоос нэг, хоёр, 10, 20 бус, бүхэл бүтэн 53.5  тэрбум төгрөгийг хувьдаа завшсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй. Энэ хэргийг авлигын асуудлаар шалгаад ч зогсохгүй УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж ажиллахад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал ч яригдаж болохуйц ноцтой баримт ил болоод байна.  

 

 

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.