БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА

Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК) өнөөдөр хуралдаж, дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. ДОК-ын хурлаар дүүргийн хэмжээнд Улаанбурхан өвчний тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах хариу арга хэмжээг эрчимжүүлэх болон болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд дүүргийн ОБХ-ын дарга Н.Оюунболд өчигдөр нийслэлд орсон борооны улмаас дүүрэгт үүссэн нөхцөл байдал болон үер буусан үед мэргэжлийн байгууллагын хүн хүч, техникийн бэлэн байдал ямар байгаа талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Мөн хороодын Засаг дарга нар хариуцсан нутаг дэвсгэрт нөхцөл байдал ямар байсан болон цаашид анхаарах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл өглөө.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалтыг хязгаарлах хариу арга хэмжээ, үндэсний товлолын болон нөхөн дархлаажуулалтын хамрагдалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл өглөө.  Ингэхдээ,   
  • Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 0-18 насны 88132 хүүхэд байгаагаас 74612 буюу 84.6 хувь нь УГУ дархлаажуулалтад хамрагдсан байна.
  • Одоо хамрагдах шаардлагатай 14321 хүүхэд байна.
Иймд 6-8 сар, 10-14 насныхан болон товлолт дархлаажуулалтад хамрагдалгүй хоцорсон 0-15 насны 14321 хүүхдүүдийн 95 хувь(13604)-ийг 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө “Хаалганаас хаалганд” зарчмаар УГУ-дархлаажуулалтад хамруулах шаардлагатай байгаа. Үүний тулд ЭМТ-өөс дархлаажуулалтын 32 баг гаргасан бөгөөд хороодын ӨЭМТ-үүдэд ажлын өдрүүдэд 00:9- 21:00 цагийн хооронд дархлаажуулалт хийнэ. Мөн явуулын баг гэр хорооллоор явж дархлаажуулалт хийнэ гэсэн мэдээллийг өглөө.
Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суурилсан дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, багш, сурагчдыг бүрэн хамруулах, эцэг, эхчүүдэд дархлаажуулалтын талаарх зөв ойлголт мэдээллийг хүргэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагын нийт удирдлагууд, ӨЭМТ-ийн дарга нар болон 1-34 хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдлаа. Хурлын үеэр УОК-оос өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж цаг үеийн шаардлагатай мэдээллүүдийг өглөө. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:  
  • Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн олонх нь 10-14 насныхан байгаа тул боловсролын байгууллагынхан ДОК болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн хүрээнд эцэг эхчүүдэд дархлаажуулалтын талаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх,
  • Дархлаажуулалтын цахим сан, мэдээллийн 1 урсгал бий зорилгоор дүүргийн ЭМТ, 1-34 хорооны нийгмийн ажилтантай хамтран дүүргийн хэмжээнд хаягийн зөрчилтэй гэж бүртгэгдсэн 4018 хүүхдийн тулгалтыг хийх, мөн ягаан дэвтрийн түүврээр батлагдсан УГУ-дархлаажуулалт хийгдсэн 11000 хүүхдийг цахимд шивж оруулах,
  • Гэр хорооллын гуу жалга болон үерийн далан сувгийн үзлэгийг зохион байгуулан хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх нөхцөлийг нэмэгдүүлж, хэвийн ажиллагааг хангуулах
  • Үер ус зэрэг байгалийн гамшиг болсон үед мэргэжлийн байгууллаууд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргах танилцуулах, 3-4 хороог хариуцсан байцаагч томилох зэрэг үүрэг даалгаврыг өглөө.


 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.